Бидний зорилго

ZALUU.COM үндэсний тэргүүлэгч сайт шилдэг аймаг, дүүрэг шалгаруулах санал асуулгыг эхэлж байна. Хэн нэгэн дарга сайд, аль эсвэл Засгийн газар, агентлаг, Олон улсын байгууллагын шалгуураар бус зөвхөн иргэд л орон нутгийнхаа ажил байдлыг үнэлж дүгнэнэ.Тэдний тавих дүн хамгийн шударга. Төрийн ажил хүндээ хэрхэн хүрч мэдрэгдэж байгааг энэ санал асуулгын дүн харууулах нь тодорхой. Товчхондоо орон нутгийн удирдлагууд өөрсдийнхөө ажлыг олон нийтээрээ дүгнүүлж буй хэлбэр юм. Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэлт дүгнэлттэй байгаагаа анзаарч мэдэж, ажлын арга барил, хариуцлага сахилга батаа сайжруулахад дарга нарт энэ дүн тусална гэдэгт итгэж байна.

Манай цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.