Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1671)

Тойрог ( Сүхбаатар дүүрэг)

Тойргийн рейтинг (6)


Санал өгөх

    Эрдэнийн Бат-Үүл

    Эрдэнийн Бат-Үүл (1957 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн асан. Монгол улсын баатар цолтой. Ардын Уран Зохиолч С.Эрдэнийн хүү юм.

    Боловсрол

    • 1975 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийг төгссөн.
    • 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг физикч мэргэжлээр төгссөн.

    1990 оноос өмнө

    Тэрбээр 1981-1982 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байгаад, 1982-1985 онд өөрийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдон ажиллаж байв. 1985-1989 онд Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Ийнхүү академид ажиллаж байхдаа 1988 оноос Шинэ Үе хэмээх нууц бүлгэмийг байгуулж ухуулах хуудас нааж эхэлжээ.

     

    Ардчилсан хувьсгалын үе ба түүнээс хойших улс төрийн амьдрал

    Бат-Үүл 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа. Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Харин 1998 оны 10 сарын 2 нд амь үрэгдсэн Зоригийн хэрэгт нэр холбогдож сэжигтэнээр татагдаж байсан. 2000-2004 онд Чугу ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ.

    2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулсан.

    Тэрээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны 8 сарын 7-ноос нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байна.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.