Нэр дэвшигчдийн бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (10313)

Тойрог ( Хан-Уул дүүрэг)

Тойргийн рейтинг (2)


Санал өгөх

Түдэвийн Батжаргал

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1964 онд төрсөн.

1973-1980 онд Нийслэлийн Сүхбаатарын районы ерөнхий боловсролын 8 жилийн 39 дүгээр дунд сургуульд

1980-1982 онд мөн районы 10 жилийн 57 дугаар сургуулийн 10 дугаар ангийг тус тус суралцаж төгссөн.

Улмаар Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Цэргийн нисэх хүчний дунд сургуульд 1983-1987 онд суралцаж сөнөөгч онгоцны нисгэгч

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн академид 1997-2002 онд суралцан инженер нисгэгч

ШУТИС-ийн Докторантурыг 2005-2009 онд

ШУТИС-ийн БАТС /Бизнесийн ахисан түвшний сургууль/-д  тээврийн менежмент мэргэжлээр 2016-2018 онд тус тус суралцан  төгссөн.

Т.Батжаргал нь 1982-1983 онд Монголын Ардын Армийн 282 дугаар ангид байлдагч

1987 оноос Налайх дахь Зэвсэгт хүчний 137 дугаар ангид МиГ-21 сөнөөгч, дуунаас хурдан онгоцны жагсаалын нисэгч

1989 оноос МИАТ Нэгтгэлийн Нисэх алба

Дундговь аймгийн Агаарын тээврийн газар

Нисэх “ТАС” төрийн өмчийн компани

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд “Царцаа ногоон” хэмээх Ан-2 онгоцны  нисгэгч

2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, Ерөнхий менежер улмаар Захиргаа Удирдлагын Газрын даргаар ажиллаж байна

Тэрээр эхлээд байлдааны сөнөөгч дуунаас хурдан онгоцны нисэгч болж улс орноо батлан хамгаалах салбарт алба хааж, дараа нь иргэний нисэхийн салбарт шилжин ажиллаж ой мод, бэлчээр хадлан, газар тариаланг элдэв хөнөөлөөс хамгаалах, хөдөө сумдад  зорчигч шуудан тээвэрлэх нислэгийн ажил эрхэлжээ

Монголын уран сайханы “Өдрийн оддын зүгт” киноны зохиолыг 1993 онд бичиж үзэгчдийн хүртээл болгосноор уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Тэнгэр эзэгнэгч” өгүүллэгийн түүвэр 2005 онд хэвлүүлж Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар 2015 онд шагнагджээ.

Т.Батжаргал нь үндсэн ажил мэргэжлийнхээ хажуугаар өөрийн авъяас билгийг хөгжүүлэн утга зохиол, дүрслэх урлагийн уран баримлын төрөлд хүч сорьж мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран Их жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан зэрэг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн болон Хотгойдын Шадар ван Чингүүнжав, Халхын Цогт хунтайж зэрэг түүхэн баатар хүмүүсийн морьт хүрэл баримал барьж хөшөө дурсгалыг мөнхжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсын баатар Д.Гунгаа, анхны нисгэгч Д.Жамбаа, партизан О.Лувсанжамбаа нарын хүрэл цээж баримлыг урлан бүтээж мөнхжүүлжээ.

Одоо тэрээр “Монгол улсад Ерөнхий зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл, ашиглалтыг хөгжүүлэх боломж” сэдвээр эрдмийн зэрэг горилох судалгааны ажил хийж байна.

 

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

202.126.89.210Зочин   • 11 сарын 12. 9 цаг 18 минут

Яагаад санал өгч болохгүй болчихвоо

119.40.103.6Зочин   • 11 сарын 11. 15 цаг 35 минут

Санал өгч болохгүй хэвээр л байна,,,

119.40.103.6Зочин   • 11 сарын 8. 16 цаг 26 минут

Санал өгч болохгүй байна шүү, ,,,

202.9.43.62Зочин   • 10 сарын 25. 18 цаг 38 минут

Mundag xundee

66.181.189.75Зочин   • 10 сарын 23. 22 цаг 39 минут

sain hun dee

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.