Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (25583)

Тойрог ( Булган аймаг)

Тойргийн рейтинг (1)


Энэбишийн Мөнх-Очир

ТОВЧ НАМТАР

 Э.Мөнх-Очир нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг суралцаж төгссөн. 1991-1993 онд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Их Сургуулийн Турк хэлний сургалтын төвд суралцсан. 1996-1998 онд Зах Зээл Судлалын Хүрээлэнг гадаад худалдааны менежер, 1999 онд Үндэсний Техникийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. 2001 онд Дээд Боловсролын Хүрээлэнд Боловсролын Байгууллагын Удирдлага сэдвээр Магистр зэрэг хамгаалсан. 2005 онд дээрх хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол хүртсэн байна.

Э.Мөнх-Очир нь 1989 оноос Залуучууд, Спортын Улсын хорооны дэргэдэх Соёлын төвд видео клубын эрхлэгчээр ажиллаж ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ. Тэрээр 1995-1997 онд Монгол, Туркийн хамтарсан “Эмир” ХХК-д Ерөнхий менежер, 1997-2001 онуудад “Хоргодоо шарга” ХХК-ий Ерөнхий захирлын алба эрхэлж хувийн хэвшлийн салбарт амжилттай ажиллаж байсан байна.

 2002 оноос Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчын албыг хаших болсноор төрийн алба, нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай ажил амьдралаа холбосон юм. Түүний эцэг Л.Энэбиш нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод мэргэжилтнээс эхлэн тухайн үеийн нэршлээр АДХГЗ-ны Дарга хүртэлх өндөр хариуцлагатай албыг хашиж байсан нь Э.Мөнх-Очирт хот, дүүргийн ажлын ололт, амжилт, хэцүү бэрхшээлийг эрт багаасаа ойлгож мэдрэх боломжийг олгож, эрхэлсэн ажлаа хариуцлагатайгаар хашиж, улс төрчийн хувьд өсөж дэвших суурь нь болжээ.

 Тэрээр 2003-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга, 2004-2007 онуудад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий Менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажилласан байна. Дээрххугацаанд нийслэл, дүүрэгт тулгамдсан олон асуудлууд, түүний дотор газар зохион байгуулалт, шилжилт хөдөлгөөн, хот тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, стандарт зэрэг олон асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байсан байна. Хот, дүүргийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг ахиулах чиглэлээр санаачлагатай ажиллаж байсан нь иргэд, олон нийтийн сайшаалыг хүртэж байсан юм.

2008 онд Булган нутгийн ард иргэдийн итгэлийг хүлээн, түмэн олныхоо төлөөлөл нь болон УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон билээ. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга, Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан. Мөн түүнчлэн 2000 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Мянганы Зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түүний эцэг Л.Энэбиш Булган аймгийн нутгаар босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу дайран гарах маршрутыг төлөвлөсөн болзамын зураг төслийн ажлыг тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хамтаар шуурхай хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажилласан нь өнөөдөр ч хэрэгжиж байгаа бөгөөд сумдын хөгжилд ихээхэн хувь нэмэр болж байгаа билээ.

 2011-2013 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн, МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажилласан бөгөөд төрийн бус байгууллагуудыг хариуцаж МАН болон Иргэний нийгмийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гаргасан байна.

Тэрээр 2013-2019 онд дипломат албанд шилжэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Станбул хотод суух Ерөнхий Консулаар томилогдон ажилласан байна.

 2019 оноос “БҮРЭН КОНСТРАКШН” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Э.Мөнх-Очир нь Монголын Спортын хөгжил, Олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулан Монголын Биатлоны Холбооны Ерөнхийлөгч, Монголын Буудлагын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монголын Самбо Бөхийн Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

202.131.238.62Зочин   • 11 сарын 30. 19 цаг 03 минут

Юугаа хийж яваам бээ

•   
103.87.255.74Зочин   • 11 сарын 30. 14 цаг 51 минут

holduu mal ooroosoo icheesee onigoo yumaa sda

•   
202.179.27.84Зочин   • 11 сарын 26. 0 цаг 59 минут

amjilt

•   
202.126.89.220Зочин   • 11 сарын 25. 16 цаг 02 минут

Amjilt tanig demjij bga shv

•   
202.126.88.155Зочин   • 11 сарын 19. 17 цаг 29 минут

Amjilt

•   
© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.