Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1682)

Тойрог ( Өмнөговь аймаг)

Тойргийн рейтинг (10)


    Цэрэндашийн Оюунбаатар

    Намтар

    Цэрэндашийн Оюунбаатар 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.

    Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор, 1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга, 1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан.

    2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

    Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Англи, орос хэлтэй.

    АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.