Нийт санал (87)

Тойрог ( Баян-Өлгий аймаг)

Тойргийн рейтинг (3)


Санал өгөх

    Жанимхангийн Сауле

    1983-2000 он. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд  орос хэлний багш.

    2000-2004 он.  ТЗҮААЭГ-д зохион байгуулагч.

    2004-2008 он.  Засгийн газрын ХЭГ-ын референт.

    2008-2012  онд ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллажээ.

    2009 оноос “Атрын III аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллажээ.

    2009 онд Ж.Сауле Москва хотноо “Атрын III аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулсан 300 сая долларын гэрээнд гарын үсэг зуржээ.

    2009 оны өвөл Баруун аймагт нүүрлэсэн зудын үед Засгийн газрын ажлын хэсгийг ахлан  ажиллажээ.

    2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах ажлын хэсэгт орж, батлагдсаны дараа түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ.

    2009 онд “Монгол мал” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгт ажиллаж, түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж  ажилласан.   

    2010 онд Зүүн  аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан гамшиг зарласан. Шүлхийтэй тэмцэх ЗГ-ын ажлын хэсгийг ахлан ажиллаж, 70 хоногийн дотор  шүлхий  өвчнийг бүрэн зогсож чадсан. ДМЭ-ийн эрүүл мэндийн байгууллага энэ ажлыг өндрөөр үнэлжээ.

    2010 оны өвөл 16 сая орчим мал  алдсан зуд болсон. Энэ үеэр ЗГ-ын ажлын хэсгийг ахлан 30 хоног газар дээр нь  ажиллажээ.

    2010 онд Ж.Саулегийн талаар МУСГЗ, нэрт сэтгүүлч Жа.Пүрэв “Амин шимийн ундарга” нэртэй хөрөг наруулал бичиж, “Эх орон  эр цэргээ дууддаг гэж бодож явсан. Гэтэл эмэгтэй сайдаа бас дууддаг юм байна. Сауле эх орны дуудлага болгонд харуулын цэрэг лугаа адил бэлэн байдаг” гэж түний хөдөлмөрч  чанарыг өндөр үнэлжээ.

    2011 онд түүхэнд анх удаа “Улсын эмэгтэй аварга малчин” шалгаруулах ажлыг санаачилж, ахалж ажилласан.

    2011 онд МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ай. Төмөр-Очир гамшгийн ажлын хэсгийг ахалж явсан Ж.Саулегийн талаар “Өдрийн сонин”-д “Мунаар цохисон ч унахааргүй хатуужил тэвчээртэй бүсгүй байна” гэж үнэлэн бичжээ.

    2011 онд МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг Ж.Саулегийн талаар  “Ухааны  мяндсан учиг“ теле найруулал бэлтгэн нэвтрүүлж, Монгол Улсын түүхэнд зуд, гамшиг хоёрыг ахлан ажилласан анхны эмэгтэй дэд сайд байсан гэж тодорхойлжээ.

    2012-2014  онд МАН-ын ЕНБ-ийн даргын зөвлөхөөр ажиллажээ.

    2013 онд Шинэчлэлийн засгийн газраас олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, зарим сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагад өгсөнтэй холбогдуулан “Хэвэл мэдээллийн салбар дахь дарангуйлал хэрээс хэтэрлээ” нэртэй ярилцлага өгч, олон нийтийн дунд шуугиан дэгдээж байжээ.

    2013 онд өдөр тутмын сонинд “Бодны мөнгөний буян хишгийг дарга нар хүртэж, лай ланчинг ард түмэн үүрч байна” ярилцлага өгч, Шинэчлэлийн засгийн газрын бодлогыг шүүмжилжээ.

    2014 оноос МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

    2015 онд МУСГЗ, ахмад сэтгүүлч Х.Цэвлээгийн Ж.Саулегийн тухай “Жирийн ажилтнаас төрийн дэд сайдаар дэвшсэн ажил хэрэгч казах эмэгтэй” нэртэй хөрөг найруулал нь түүний “Болор судар” номонд оржээ.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.