Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1930)

Тойрог ( Сүхбаатар дүүрэг)

Тойргийн рейтинг (5)


Санал өгөх

    Готовын Төмөрбаатар

    НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар 
     Готовын Төмөрбаатар 1964 онд Завхан аймгийн Их уул суманд төрсөн.  Инженер, Эдийн засагч мэргэжилтэй. Удирдлагын магистр цолтой.

    1972 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Симьферополь хотын цэргийн сургууль, 1989 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр, 2002 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

    Шагнал:

    2018 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон  

    Сонгууль ажил:

    2006-2011, 2013-2016 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Бэлтгэл хурандаа

    1985-1988 онд Ардын армийн дугаар ангид салаа, ротын захирагч, ХЗЭ-ийн хорооны дарга, 1990 оноос бизнесийн салбарт хөл тавин “Ширгэвэр” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөгийн “Шуурхай зар” сонинг эрхлэн гаргасан. 2006-2011 он Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, 2009-2012 он Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2011-2012 он “Автобус нэг” ОНӨҮГ-ын Захирал, 2013 оноос одоог хүртэл Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. 1987 онд МАН-д элссэн, 1998 онд Нийслэлийн АСЗХолбооны тэргүүлэгч, 2000-2012 он хүртэл Сүхбаатар дүүргийн ИТХурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 2012 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол Ардын намын бага хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон, 2013 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар, 2012 оноос Япон Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн, 2014 оноос Завхан аймгийн Их уул сумын нутгийн зөвлөлийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. 

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.