Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (2811)

Тойрог ( Увс аймаг)

Тойргийн рейтинг (4)


Санал өгөх

    Норовын Алтанхуяг

    Н.Алтанхуяг 1976 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль 1981 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Биофизикч, физикийн багш мэргэжилтэй.

    Тэрбээр 1981-1990 онд Монгол Улсын Их Сургуульд багшилж байгаад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож, 1990-1992, 1999 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга, 1994-1996, 1999-2000 онд тус намын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

    Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд,1999-2000 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Дараа нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажилласан.

    Н.Алтанхуяг 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монголын Ардчилсан намын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын алба хашиж ирсэн. Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-д хамгийн олон суудалтай болсон намын тэргүүний хувьд 2012 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.

    2006 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Орос, англи хэлтэй.
     

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.