Багануур дүүрэг
Санал өгөх

Засаг дарга: Ц. Сандаг-Очир

Сайн байцгаана уу? Монголын ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд багачууд, сурган хүмүүжүүлэгч эрхэм хүндэт багш, эцэг эхчүүд, зочид төлөөлөгчид өө
Өнөөдөр 09-р сарын 1-н хичээлийн шинэ жилийн баярын өдөр. Жил жилийн энэ өдөр Монгол улс даяар их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг мөнгөн хонхоо дуугарган шинэ хичээлийн жилээ эхэлдэг уламжлалтай билээ.

Нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүд та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын салбарт хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд, дүүрэг хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсролын талаар дэвшүүлсэн зорилтуудын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын агуулга, арга зүй, үндэсний тогтолцоог боловсронгуй болгох шинэчлэлийн хүрээнд бүх шатны боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, салбарын ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах хариуцлагатай жил тохиож байна.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 4 сургуулийн 83 бүлэгт 5750 гаруй сурагч, 10 цэцэрлэгийн 84 бүлэгт 2636 хүүхэд суралцах юм.

Багануурчууд бид эх зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит сургуультай, улсын тэргүүний багштай, сувилал, яслийн бүлгийг улсын хэмжээнд анх удаа нээн ажиллуулж байгаа зэрэг олон шинэлэг ажил, амжилт бүтээлээр дүүрэн хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Энэ хичээлийн жилд ээлжийн коффицент 1,6%-д хүрч, анги дүүргэлт 31 буюу стандарт түвшинд хүрсэн бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс боловсролын салбарын сургалтын чанар хүртээмж, орчин, нөхцөлийг сайжруулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилт тавин ажиллахаас гадна дүүргийн Засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, 300 хүүхдийн хүчин чадалтай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг бариулж, 2020 он гэхэд сургуулийн суудлын тоог 3990, ээлжийн кофцентийг 1,4% болгохоор зорин ажиллаж байна.

Сэтгэл оюунаа дайчлан, итгэл хүслээрээ нэгдэн, эрдмийн сайхан өргөөний өрхийг татаж эх орны маань хойч ирээдүй, мэдлэг оюунд шамдан суралцах их хүсэл, тэмүүллийн эзэд болсон сурагч хүүхдүүд, эх хэл, түүх соёлоо өвлүүлэн үлдээх эрхэм үйлст зүтгэн яваа багш, эцэг эх та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, сурлага, урлага, спорт, ажил хөдөлдмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

202.9.43.234Бат   • 11 сарын 21. 15 цаг 25 минут

Бага /64/-р сургуулийн ард машин эргэх тавих боломж гаргаж өгөөч задгайгаас 6 настай хүүхдээ сургуульд унаагаар хүргэж өгөх замд түгжирэл үүсэх юм

© 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.