Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1681)

Тойрог ( Төв аймаг)

Тойргийн рейтинг (12)


    Сундуйн Батболд

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Батболд нь 2002, 2004, 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин 4 удаа сонгогдсон. Ажлын гараагаа орон нутгийн төр захиргааны байгууллагаас эхэлсэн байна.

    Төрсөн газар:

    Зуунмод хот, Төв аймаг, Монгол Улс

    Боловсрол:


    • Удирдахуйн ухааны доктор (Ph.D), Удирдлагын Академи, 2012
    • Техникийн ухааны магистр (MA), Хөдөө аж ахуйн их сургууль, 2000
    • Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1995
    • Бакалавр (BA), Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль, (эрх зүйч), 2010
    • Бакалавр (BA), Хөдөө аж ахуйн дээд сургууль, (инженер-багш), 1990
    • Бүрэн дунд, Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1985


    Ажил эрхлэлт:

    • 2002 – өнөөг хүртэл: Монгол Улсын Их Хурлын Гишүүн
    • 2011-2012: Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
    • 2006-2007: Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
    • 2005-2006: Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
    • 2004-2005: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
    • 2000-2002: Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
    • 1998-2000: Төв аймгийн ЗДТГазарт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
    • 1997-1998: Төв аймгийн ЗДТГазарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
    • 1995-1997 Төв аймгийн ЗДТГазарт Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга,
    • 1993-1995: Төв аймгийн ЗДТГазарт Ерөнхий инженер
    • 1990-1993: Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер


    Сонгуульт ажил:

    • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
    • Хөдөө аж ахуй их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
    • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн
    • Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн
    • Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны ерөнхийлөгч
    • Монголын Морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгч гишүүн
    • Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны Тэргүүн
    • Төв аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч
    • Төв аймгийн Оюутан, Залуучуудын Холбооны тэргүүн


    Гавьяа шагнал:

    • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
    • “Алтан гадас” одон
    • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
    • Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
    • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
    • МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль


    Гэр бүлийн байдал:

    Эхнэр, 3 хүүгийн хамт

    Гадаад хэл:

    Орос, Англи

    АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    202.179.27.228ИРГЭН   • 10 сарын 25. 20 цаг 31 минут

    НУТАГТАА МАЛАА ХАРИУЛЖ БАЙВАЛ ТӨРД БАГА ГАЙ УДНА ШҮҮ.

    •   
    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.