Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (2800)

Тойрог ( Орхон аймаг)

Тойргийн рейтинг (2)


    Мигэддоржийн Батчимэг

    М.Батчимэг 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын сургуульд суралцаж Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжил эзэмшсэн. Улс төр судлалын магистр цолтой.

    Тэрбээр 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажилласан.

    М.Батчимэг 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

    2001 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. Англи, орос, хятад хэлтэй.

    АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.