Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1487)

Тойрог ( Ховд аймаг)

Тойргийн рейтинг (5)


Санал өгөх

    Догсомын Батцогт

    Д.Батцогт 1976-1986 онд Ховд аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1986-1992 онд ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усны инженер мэргэжлээр, 1996-1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг  банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

    Тэрбээр 1993-1996 онд "Нөөц" ХХК-д менежер, 1997-1998 онд "Вестерн трейд" ХХК-ний захирал, 1999 онд Гаалийн ерөнхий газрын Тамгын хэлтэст байцаагч,1999 онд Орхон аймаг дахь Гаалийн газрын дарга, 1999-2000 онд Нефть онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2000-2006 онд "Хайрхан холдинг" ХХК-ний захирал, 2006-2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга, 2008-2012 онд Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүнээр ажиллаж байсан.

    2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоод байна. Англи, орос хэлтэй.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.