Баянзүрх дүүрэг
Санал өгөх

Баянзүрх дүүргийн танилцуулга

Баянзүрх дүүрэг 126972 га газар нутагтай. 28 хороонд 85973 өрх амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын 10 хувьтай тэнцэх буюу 330672 хүн амтай. Үүнээс эрэгтэй 148830, эмэгтэй 159842. Хүн амын өсөлт 1.4 хувь.

Баянзүрх дүүргийн иргэдийн 124850 нь орон сууцанд,  183822 нь гэр хороололд амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй 5889 иргэн, 23245 өндөр настан амьдардаг бөгөөд дайнд оролцсон ахмад дайчин-53,  хөдөлмөрийн баатар-11,  төрийн соёрхолт-3, Монгол улсын гавъяат цолтон 193, ардын цолтон-17,  донор 61 амьдарч байна. 

Баянзүрх дүүрэг ОХУ, Польш, Бүгд Найрамдах Солгонгос улс, БНТУ, БНХАУ, ӨМӨЗО, Тайвань, Япон, ХБНГУ, АНУ, Австрали зэрэг улсын Шелехов, Плоцк, Пусан, Инчон, Вонжу, Намъяанжу, Анкара, Истанбул, Грац, Фушин, Хөх хот, Гао Шюн, Токио, Китакюшу, Флорида зэрэг 22 хот, дүүрэгтэй гадаад харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 2017 ОНД ХИЙГДСЭН АЖЛУУД

Онцлох ажлууд:
Дүүргийн хэмжээнд :
· Улсын төсвийн хөрөнгөөр 80,44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл
· Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17,22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил
· Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил
· Нийслэлийн ОНХС-ын хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1,62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж байна

· 2017-2018 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Улсын төсвийн хөрөнгөөр 127, 133, 14, 126-р сургуулиуд шинээр ашиглалтад орсноор бага боловсролын хамран сургалтын хувь 99,88% , суурь боловсролын хамран сургалтын хувь 98,7%-тай байна. Нийт 53800 хүүхэд хамрагдсан.
· Хо Ши Мин-ий нэрэмжит 1500 хүүхдийн хүчин чадалтай 14 дүгээр сургууль ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдрээд байна.
· Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо.
· Энэ жилийг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 9 байгууллагатай хамтран 15 удаа сургалт зохион байгуулсан. Мөн Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 4 удаагийн давтамжтай зохион байгуулж 13 өмгөөлөгч ажиллан 450 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн.

Гэрэлтүүлэг

2017 онд нийт 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн. Орон сууц хороололд 67ширхэг гэрэлтүүлэг, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлгийг шинээр хийж гүйцэтгэсэн. Өмнөх онд буюу 2012 онд 4860 ш гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны 10 дугаар сарын байдлаар 10810 ш гэрэлтүүлэгтэй болж нэмэгдсэн.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 15-ны өдөр Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэстэй хамтран дүүргийн гэрэлтүүлгийн асалтыг шалгасан. Шалгалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.5 хувь, гэр хороолол болон орон сууцны хороолол дундах гэрэлтүүлгийн асалт 91.7 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан.

Тохижилт
Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар багагүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, дүүргийн 11, 19, 27 дугаар хороодод бичил цэцэрлэгүүдийг хийсэн бол 2, 3, 11,13, 19, 27 28 дугаар хороодын нийт 10 байршилд явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайтай болсон. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хороонд байрлах 147 дугаар цэцэрлэгт тохижилтын ажлыг хийгээд байна.
Мөн иргэдийн сайшаал магтаалыг хүлээсэн бидний санаачлан хийсэн бас нэгэн ажил бол иргэдийн бүлгийг дэмжих “жишиг гудамж” төсөл байдаг. Энэ онд иргэдийн бүлгүүд нийтдээ 50 айл өрхийн хашаа хаалгийг жигдэлж өнгө үзэмжийг сайжруулсан байна. Мөн 23, 19 ,5, 28 дугаар хорооны иргэдийн бүлгүүд явган хүний болон авто замыг засч амьдрах орчноо сайжруулсан.

Авто зам
Дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууц хороолол доторх 1650 м2 талбайн замын эвдрэлийг нөхөн засварласан. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийт 0.74 км чулуун хучилттай авто замыг хийсэн.
2016-2020 онд нийт 22 авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх, 4 уулзварыг өргөтгөх, 6 байршилд гүүрэн болон нүхэн гарц хийх, 7 байршилд унадаг дугуйн болон явган хүний зам хийх, 16 байршилд таксины зогсоол хийлгэх саналыг тусгуулахаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Зураг төслийн хүрээлэнд хүргүүлээд байна.


10-р хороонд далан барих ажил
10 дугаар хорооны олон булгийн ус өвөлдөө хөлдөж, тошин гүйн орнчыг их хэмжээгээр усанд автуулдаг. Иймд дүүргийн зүгээс Засаг даргын нөөц хөрөнгөөр 450 метрийн урттай, 2 метрийн өндөртэй шороон далан барих ажлыг эхлүүлээд байна. Урьдчилан сэргийлэх ажлыг хийснээр 70-80 өрх усанд автахаас сэргийлж чадна.

“Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, “Хос цамхаг” ХХК-тай хамтран байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан.

Туул, улиастайн гол дагуух цэвэрлэгээ

Туул гол, Улиастай гол дагуу хог хаягдлыг 3 удаагийн цэвэрлэгээ зохион байгуулан ажилласан. Цэвэрлэгээнд нийт 2420 албан хаагч оролцож нийт 45000м2 талбайг цэвэрлэж Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 хог тээвэрлэлтийг хариуцаж нийт 45 тонн хог хаягдлыг 15 рейсээр ачиж тээвэрлэсэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

© 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.