Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Та бүхнийг манай аймагт болон Найрамдлын Дархан хотод тавтай морилохыг урьж байна.

Манай аймаг нь Монгол Улсын хойд бүсэд Хараа голын сав газрын Бурхантын хөндийд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг юм.

Дархан хотын суурийг анх 1961 онд тавьснаас хойш эдүгээ 97500 хүн амтай, хүн амын 67.5 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болсон.

Дарханчууд бидний амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойгоор анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

Дархан-Уул аймгийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 50, Төрийн соёрхолт зургааг төрүүлсэн нь Та бидний зүйёсны бахархал болж байдаг билээ.

Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

182.160.2.251sanjaa   • 2018, 12 сарын 27. 16 цаг 03 минут

muu ajillaj bn aa solih shaarlagatai bn

202.9.44.81Б.Норовсамбуу   • 2018, 12 сарын 21. 18 цаг 37 минут

Их сайн ажилласан бүтээн байгуулалтуудыг амжилттай хийсэн.

27.123.215.222Зочин   • 2018, 12 сарын 21. 14 цаг 17 минут

hamgiin nowsh aimag tenegteerei

27.123.215.222Зочин   • 2018, 12 сарын 18. 10 цаг 47 минут

Сайэ байна дэмжиж байна

202.21.113.238Зочин   • 2018, 12 сарын 12. 21 цаг 34 минут

mundag zaluu shuu amjilt

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.