Дундговь аймаг

 Дундговь аймгийн цахим хуудсаар зочлон буй эрхэм ноёд хатагтай та бүхэнд нутгийн ард иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

     Төр засгийн байгууллагын үйл ажиллагааг түмэн олондоо нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг зарчим болгон мөрдүүлж хуулиа дээдэлсэн төрийн үйлчилгээг бий болгож аймаг орон нутагтаа сайхан амьдрах нийгмийг цогцлооход эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.

      Мэдээллийн технологийн дэвшилтэт талыг ашиглан орон нутгийнхаа мэдээ мэдээллийг эх орны өнцөг булан бүрт түгээх болно. Цахим ертөнцөөр гарсан мэдээлэл хурдтай, өргөн далайцтай тархдаг учраас бодит мэдээ мэдээллээр аймгийнхаа цахим хуудсыг шинэчлэн баяжуулах юм. олон нийттэй харилцах, ил тод нээлттэй мэдээллийн урсгалыг бий болгон мэдээллийн эргэх холбоотой байж хамтдаа сайн сайхны төлөө тэмүүлцгээе. 

    Цахим ертөнцөөр аялагчид болон Дундговьчууддаа нутаг орны маань үйлс өөдрөг, айл гэр бүлийн амьдралд аз жаргал бялхан байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.

 

                                       ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                           О.БАТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

122.201.24.194зочин   • 2018, 11 сарын 27. 15 цаг 51 минут

таван зуун саяыг буцааж авъяа

202.21.113.238Зочин   • 2018, 11 сарын 19. 22 цаг 29 минут

sain sain

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.