Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (5192)

Тойрог ( Баянзүрх дүүрэг)

Тойргийн рейтинг (6)


Элбэгдоржийн Эрдэнэ

Элбэгдоржийн Эрдэнэ

Улаанбаатар хотод төрсөн.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

Боловсрол

  • 2011 онд АНУ-ын Дрекселийн Их сургуулийг Эмч, Биологич мэргэжлээр бакалаврийн зэрэг хамгаалсан.
  • 2012 онд Батлан Хамгаалахын Их сургуулийн Офицер бэлтгэх дамжааг төгссөн.
  • 2016 онд Оксфордын Их сургуулийг Улс төр, төрийн бодлогоор магистрийн зэрэг хамгаалсан.

 Ажилласан байдал

  • “Итгэл хавдаргүй Монгол үндэсний сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал
  • Зэвсэгт хүчний 027 дугаар ангид лабораторийн эмч, эрдэм шинжилгээний ажилтан
  • Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын энхийг сахиулах ажиллагааны Мото буудлагын батальоны тагнуулын офицер, ахмад
  • ОУ-ын Уул уурхайн засаглалын хүрээлэнд зөвлөх
  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч

Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны болон Хууль эрхзүй, Төрийн үйлчилгээний хорооны гишүүнээр мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Өмнө нь тэрээр Монгол улсаас Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү юм.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

64.188.17.186Зочин   • 11 сарын 28. 21 цаг 46 минут

Ene l bish shvv. Gai Elbegeegiin hvv. Bvv uzegd buzruud. Tur tvmnii amudarlaar bitii dahij toglo.

•   
© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.