Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (1806)

Тойрог ( Баянхонгор аймаг)

Тойргийн рейтинг (7)


Дашдондогийн 

Д.Ганбат 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотод Цэргийн инженерийн дээд сургууль, 1984-1989 онд Украйны Киев хотын ВГЧУ, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Инженер, механикч, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1982 онд Ардын армид салаа салбарын захирагч, 1989-1992 онд Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга, 1999-2004 онд “Техник Импорт” ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2004-2012 онд “Техник Импорт” ХКомпаний ерөнхий захирлаар ажиллаж байсан.

Д.Ганбат 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2010 онд Алтангадас одонгоор шагнагдсан. Англи, орос хэлтэй.

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.