Хэнтий аймаг

ХЭНТИЙ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Чингис хот байгуулагдаж байсан түүхтэй.

Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагддаг бөгөөд газар нутгийн байдлаараа Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж, Хэрлэн Онон голын сав нутагт оршин, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймаг ОХУ-тай хил залгадаг.

Манай нутагт археологийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан болон Ихсийн хориг, Бурхан Халдун уул, Балдан Бэрээвэн хийд,   Дэлүүн болдог,  Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон, Өглөгчийн хэрэм,  Рашаан хад, Дуурлиг нарсны Хүннүгийн булш зэрэг тvvх соёлын олон дурсгалт газрууд байдаг.

Одоогоор Хэнтий аймаг 18 сум, 5 тосгон, 88 багтай. Аймгийн төвийг 2013 оноос Их Эзэн хааныхаа нэрээр “Чингис хот” хэмээн нэрлэсэн.

Хэнтий аймаг 73608 хүн амтай,  23784 өрхтэй, Чингис хотод 7122 өрх буюу 22109 иргэн оршин суудаг. Хүн амын 87,3% нь халх, 8,3% нь буриад, үлдсэн 4,4 хувийг бусад ястан үндэстэн эзэлж байна. Ойт болон тал хээр хосолсон 80,3  мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

Мөн 3,9 сая толгой малтай бөгөөд мал сүргийн тоогоороо улсдаа 6 дугаар байр эзэлдэг.

ДНБ-ний үйлдвэрлэл 344,6 сая төгрөг. Үүний 60,1%-ийг ХАА-н салбар ,12,2%-ийг аж үйлдвэрийн салбар, 27,7%-ийг үйлчилгээний салбар эзэлж байна. Энэ оны байдлаар 246 нутгийн брэнд бүтээгдэхүүн байна. Үүнд ноос ноолууран бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн зэрэг байдаг.

Бvтээлч ард тvмний хөдөлмөрийн гарамгай амжилтыг Монгол улсын төр, Засаг өндрөөр vнэлж 1943 онд “Алтан гадас” одон, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон  Засгийн газрын хvндэт жуух бичгээр хоёр удаа шагнагдсан  билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.