Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (4574)

Тойрог ( Чингэлтэй дүүрэг)

Тойргийн рейтинг (1)


Жавзийгийн Лхагвасүрэн

Жавзий овогтой Лхагвасүрэн нь Завхан аймгийн Баянтэс суманд 1973 оны 03 сарын 14-д төрсөн. 1980 онд сумынхаа сургуульд элсэн орж 1990 онд дунд сургуулиа Онцсайн дүнтэйгээр төгссөн.

1990 онд Улаанбаатар хотын Соёлын коллежийн хуваарийг шууд авч 1992 онд Соёлын ажилтан мэргэжлээр төгссөн.

Улмаар 1999-2003 онд Монголын Үндэсний Их Сургуульд суралцаж Хуульч, эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн.

2003-2005 онд Отгонтэнгэр Их Сургуулийн Магистрантурт элсэн суралцаж Хууль зүйн боловсролын Магистр зэрэгтэйгээр төгссөн.

2007-2009 онд Удирдлагын Академид суралцан Төрийн удирдлагын менежер зэрэгтэйгээр төгссөн.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1996 оноос Английн Хүүхдийг Ивээх Санд төслийн менежер хийж эхэлсэн ба 2005 он хүртэл тасралтгүй 10 жил ажиллаж төслөө дуусган ажлаа өгсөн. 2006 онд Хабитат Олон Улсын байгууллагад Улаанбаатар хотыг хариуцсан Ерөнхий зохицуулагчаар ажилласан ба 2007 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.

2005 онд Хуульчдын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ба мөн ондоо Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгалт өгч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч болсон юм.

2007 онд өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу “Өгөөмөр Шивээт” ХХК-г үүсгэн байгуулж “Өгөөмөр” Хууль Зүйн товчоог ажиллуулж эхэлсэн болно.

2009 оноос “Хууль Зүйн Хөтөч” сониныг үүсгэн байгуулж эрхлэн гаргаж байсан. 2009 оноос Чингэлтэй дүүргийн 10-р хорооны ИНХ-ын даргаар тасралтгүй ажиллаж байгаа ба 2012, 2016 онуудад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Мөн 2013-2017 онуудад дүүргийн ИТХ дахь намын бүлгийн дарга, Дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор томилогдож ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

ШАГНАЛ:

1999 онд Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн төлөө Алтан медаль

2004 онд МЗХ-ын Тэргүүний залуу Алтан медаль

2011 онд Хууль зүйн тэргүүний ажилтан

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2014 онд Үндэсний Олимпын хорооны Алтан од шагнал

2015 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Чандмань одон

2016 онд Монголын Нутгийн удирдлагын холбооны Соёмбо одон

2019 онд ХНХЯамны Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

103.26.194.182Зочин   • 11 сарын 30. 22 цаг 22 минут

Amjil husie. Uneheer mundag Hun shuu

•   
150.129.141.173Зочин   • 11 сарын 30. 21 цаг 04 минут

Аз ивээг 4444 санал

•   
50.7.93.84Зочин   • 11 сарын 26. 21 цаг 35 минут

Амжилт үнэхээр мундаг халуун сэтгэлтэй хүн шүү.

•   
192.82.64.160Зочин   • 11 сарын 21. 9 цаг 31 минут

Амжилт хүсье энэ 75 гишүүнээсээ ондоо байнаа гэж итгэдэг шүү бүх зүйлд ач холбогдол өгч сэтгэл тавьж ажилдаг санагдсан.

•   
72.52.87.89Зочин   • 11 сарын 8. 0 цаг 04 минут

шаа 2

•   
192.82.64.160Зочин   • 11 сарын 21. 9 цаг 32 минут

ямар намыхан нь явуулаг юмбэдээ бүү мэд ийм арчаагүй явдал гаргаад сүүлдээ өөр дээр нь бүх муу зүйл нь унах вийдээ

•   
© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.