Санал асуулга тун амжилттай явагдаж дууслаа - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (9592)

Тойрог ( Өмнөговь аймаг)

Тойргийн рейтинг (1)


Хархүүгийн Мандахбаяр

Тайжууд овогт Хархүүгийн Мандахбаяр

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч

1978 оны 3 дугаар сарын 7-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. Халх. Ам бүл 4.

1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 17 дугаар дунд сургуулийг төгсөж, мөн онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийн дэргэдэх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн. 

2002 онд Хан-Уул дээд сургуулийг Эдийн засагч, Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн.

Бизнесийн удирдлагын магистр. Сэтгүүл зүйн магистрант. Сэтгүүл зүйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙ:

1998-1999 онд “Хувийн амьдрал” сонинд сурвалжлагч, редактор

1999-2002 онд “Хувийн соёл”, “Хувийн амьдрал”, “Урт чихт”, “Жигшүүрт хэрэг”, “Яагаад”, “Гадаад амьдрал” сонинуудын Ерөнхий редактор

2002 онд "Зиндаа" сониныг үүсгэн байгуулж, 2002-2008 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав. 2003-2008 оны хооронд тус сонин Монголын хамгийн олон захиалагчтай сонин болж 32.000-48.000 захиалагчтайгаар улсдаа рекорд амжилт тогтоож байв.

2004 онд "Хийморь" сониныг үүсгэн байгуулж 2004-2008 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав. Тус сонин 12.000-15.000 захиалагчтайгаар тухайн үеийн хэвлэлийн зах зээлд захиалгын тоогоороо эхний тавд жагсаж байв.

2004 онд "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүлийг үүсгэн байгуулж 2005-2014 онд “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ажилласан. Хамгийн өндөр захиалгын тоо 6500 ширхэг.

2011 онд Zindaa.mn сайтыг "mCast" ХХК-тай хамтран байгуулсан. Тус сайт нээлтээ хийгээд 21 хоногийн дотор тус сайт нь Монголдоо хамгийн өндөр хандалттай топ таван сайтын эгнээнд багтаж байв.  2011-2018 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав.

2011 онд "Үндэсний Мэдээ" өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан. Тус сонины 50 хувийн хувьцааг эзэмшдэг байв.

2013 онд Zone.mn мэдээллийн хөтөч сайтыг үүсгэн байгуулсан.

2015 онд BreakingNews.mn Монголын анхны сошл сайтыг үүсгэн байгуулсан

2016 онд “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулж, 2016-2018 онд Ерөнхий эрхлэгчээр ажиллав.

2017 оноос Өмнөговь аймгийн UCTV телевизийн хувьцаа эзэмшигч

2019 оны 3 сараас Өглөөний сонины хувьцаа эзэмшигч

2019 оны 4 сараас TV8 телевизийн хувьцаа эзэмшигч

 

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

2002 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

2003 онд "Бест Принтинг" ХХК, "Бест Компьютерс" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

2004 онд "Их Монгол Шуудан" ХХК-ийг үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтыг хийж, Монгол Улс даяар 43 салбар нэгжтэй, 170 гаруй ажилтан албан хаагчтай хувийн шуудангийн сүлжээг байгуулсан.

2004 онд "Эрхэт Монгол" ХХК-ийг хэвлэл мэдээлэл, шуудан харилцаа, үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компанитай, 470 гаруй ажилтантай Бизнесийн Групп болгон өргөжүүлсэн.

2005 онд "Зиндаа Сан" ХЗХ-г бусадтай хамтран байгуулж, зургаан аймагт салбар нэгж байгуулсан.

2006 оны 12 дугаар сард Бизнесийн эрсдэл хүлээж, "Эрхэт Монгол" группийг татан буулгасан. Бизнесийн үйл ажиллагаагаа хумьж, хэвлэл мэдээлэл, пи ар, маркетингийн консалтинг өгөх чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн.

 

ПИ АР, МАРКЕТИНГИЙН КОНСАЛТИНГ:

2004 онд Өмнөговь аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн Хэвлэл мэдээлэл, Сонгуулийн маркетинг хариуцсан зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.

2008 онд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн Сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан.

2012 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн хэвлэл мэдээлэл, сонгуулийн маркетингийн зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.

2016 онд Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшигчийн хэвлэл мэдээлэл, сонгуулийн маркетингийн зөвлөхөөр ажиллаж сонгуулийн ялалт байгуулсан.

 

МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТ, ОЛОН НИЙТИЙН АЖИЛ:

2008 онд Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнг санаачилж, хэвлэл мэдээлэл, маркетинг, сургалт, судалгаа, пи ар агентлагуудын захирлуудтай хамтран үүсгэн байгуулсан.

АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

185.220.101.29зочин   • 10 сарын 30. 18 цаг 00 минут

ийм худлаа гаруудыг хол зайлуулач

•   
202.126.88.209Зочин   • 10 сарын 29. 9 цаг 40 минут

Chamaig hen songoh yum chini sanal ymar hurdan ywad bnda ymar sonin yum be gaihad l bn shv heded hvn bga shv

•   
202.170.65.137Зочин   • 10 сарын 28. 8 цаг 47 минут

Бас л нэг ярьдаг хүн... сэтгүүлчид ер нь болимоор юм оо, хамгийн мэдлэг нимгэн, сурлага муутай нь л сэтгүүлч болдог биз дээ.

•   
© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.