Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (2625)

Тойрог ( Увс аймаг)

Тойргийн рейтинг (3)


Санал өгөх

    Цэндийн Нямдорж

    Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1981 онд Ленинград хотын Улсын Их Сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй.

    Тэрээр, 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ажиллаж ирсэн.

    Мөн тэрээр 1992-1996, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан. 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

    2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан. Орос хэлтэй.

    © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.