Өмнөговь аймаг
Санал өгөх

 

Өмнөговь аймгийн 2017 оны ажлын тайлан

 

Бид хамтдаа 2017

 

Алсын хараа:

Хөгжил дэвшилд манлайлагч, мэдлэг чадварт суурилсан орон нутаг байх

            Эрхэм зорилго :

Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй хосолсон хөгжлийн төв байж, улс орны хөгжилд тэргүүлнэ.

            Үзэл баримтлал:

- Бид – Орон нутгийнхаа оюун санааны хөтөч байж, хөгжил дэвшилд чиглүүлнэ.

- Бид – Орон нутгийнхаа онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай хандана

- Бид – Байнга шинэ санааг эрэлхийлж, суралцагч байгууллага байж, бусдад түгээнэ.

Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Өмнөговьчууд 2017 оныг "Бид хамтдаа" хөгжих урилга дэвшүүлсэн. 

 

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨР,  АРГА ХЭМЖЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ

 

 

1.Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд

Өмнөговь аймгийн 2017 оны төсөв 134,1 тэрбум, улсын төсөвт 29,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажилласан.

2018 оны төсөв 171.4 тэрбум төгрөгөөр батлагдаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

                        2017 Хөрөнгө оруулалтын ажлууд:

2017 онд улсын төсвөөр 3,2 тэрбум, орон нутгийн төсвөөр 59,8 тэрбум, төсөл хөтөлбөрөөр 10,1 тэрбум, нийт 73.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан гүйцэтгэж байна.

2.Хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ

 

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөр

“Бид хамтдаа” хөтөлбөр нь 4 бүлэг, 166 заалт, 17 дэд хөтөлбөртэй.

  1. 1. Эрүүл мэндийн чиглэлээр:

“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөр

      1-1. Нийт төсөв өртөг нь 800,0 сая

  • 2017 онд 220,0 сая төгрөгийг зарцуулж ажиллаа

“Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөр

1-2. Нийт төсөв 400,0 сая

  • 2017 онд 140,0 сая
  1. Боловсролын чиглэлээр:

 2.1 “Англи хэлтэй-Өмнөговь” хөтөлбөр

  • Нийт төсөв 281,0 сая
  • 2017 онд 100,0 сая

2.2 “Багш – хөгжил” хөтөлбөр

  • Нийт төсөв 244,0 сая
  • 2017 онд 61,0 сая

2.3 “Оюуны хурд” хөтөлбөр

  • Нийт төсөв 200,0 сая
  • 2017 оны төсөв 200,0 сая
  1. Нийгмийн хамгааллын чиглэлээр:

 3.1 “Говийн нэмэгдэл” хөтөлбөр

  • нийт санхүүжилт 4.8 тэрбум
  • жилд 1.2 тэрбум

3.2 “Хүүхэд – хөгжлийн түлхүүр” хөтөлбөр

  • нийт төсөв 250,0 сая
  • 2017 онд 134,3 сая

3.3 Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөр

  • нийт төсөв 650,0 сая
  • 2017 онд 190,0 сая

3.4. “Өрх гэр бүлийг дэмжих” хөтөлбөр

  • нийт төсөв 600,0 сая
  • 2017 онд 150,0 сая

3.5 “Аялал жуулчлал-өрхийн орлого” хөтөлбөр

  • нийт төсөв 572.5 сая
  • 2017 онд 354.5 сая төгрөг

3.6 “Малчин” хөтөлбөр

  • 2017 онд 1.2 тэрбум

3.7 “Зөгийн үүр” хөтөлбөр

  • Нийт 1.3 тэрбум
  • 2017 онд 400,0 сая

3.8 Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр

  • Нийт төсөв 1.0 тэрбум
  • 2017 онд 250,0 сая

3.9 Төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

  • Нийт 6.2 тэрбум
  • 2017 онд 800,0 сая

 

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

 4.1      Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлийн гаралтыг бууруулах хөтөлбөр

  • нийт 80 сая
  • 2017 онд 40 сая

4.2             Архидан согтуурах, мансуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр

  • нийт 100 сая
  • 2017 онд 40 сая

 

 

 

 

  1. Байгаль орчны чиглэлээр:

 

5.1 “Тонн баялаг нэг мод” хөтөлбөр 2017 онд 6814 мод тарьсан 29 иргэнд 4088400 төгрөгийн урамшуулал олгосон.

  • Ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэврэй, Манлай, Номгон суманд 3 ширхэг инженерийн хийцтэй худгийг гаргаж ашиглалтад орууллаа.
  • Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун бүсийн 9 сумын 10 булаг шандын эхийн 1790м.кв талбайг хашиж хамгаалан тохижуулсан.
  • Даланзадгад сумын хогийн цэгийг шууж, булшлах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, нийт 112393 м3 талбайгаар хогийн цэгийн талбайг багасгаж орчны бохирдлыг бууруулсан.

 

 

  1. Төрийн захиргааны чиглэлээр:

6.1             Төрийн албан хаагчдыг ГОВИЙН ДЭМЖЛЭГ хөтөлбөрт хамрууллаа.

6.2             “Өглөөний цай” уулзалт тогтмол зохион байгуулж ажиллаа

  • 17 удаа уулзалтаар 17 салбарын 260 гаруй төлөөллийг хамрууллаа

6.3            “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд:

 Энэтхэг, Сингапур, Австрали, БНСУ, ОХУ, Беларусь, БНХАУ,  Итали зэрэг орнуудад орон нутагтаа тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж байгаа 224 иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа.

6.4             “Өмнөговь-И-Оффис систем”-15 сум, 22 агентлаг, төрийн байгууллага- мэдээ мэдээллийг түргэн шуурхай түгээх, хүлээж авах, солилцох, байгууллагуудын дотоод үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжин цаасгүй технологи нэвтэрч, мэдээллийн нэгдсэн сантай болж цахим хэлбэрт шилжсэн анхны аймаг боллоо.

 

6.5             Өргөдөл, гомдлын нэгдсэн программ ашиглаж эхэллээ

                  ЗДТГ, ИТХ, 15 сум, 22 агентлагт иргэд өргөдөл, санал хүсэлт, гомдолоо цахим хэлбэрээр өгч хариугаа авах үйлчилгээг нэвтрүүлж ажиллаа /2017 онд /

 

 

6.6             Сумдын Нутгийн удирдлагын ордонг шинээр барьж ашиглалтад орууллаа

  • Булган, Номгон сумдын Нутгийн удирдлагын ордон 1.85 тэрбум төгрөг
  • Гурвантэс сумын Нутгийн удирдлагын ордон 900,0 сая

6.7             Төрийг албан хаагчдын ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх, арга зүйг дээшлүүлэх Төсвийн удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн

6.8             Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Баяннуур аймагтай хамтран ажиллаж эхний жуулчдаа хүлээн авлаа.  

6.9             Даланзадгад сумын 8 багт хөдөлгөөнт эргүүлийн тоноглосон автомашиныг 135.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж ажиллаа

6.10          Төрийн үйлчилгээг анхан шатанд хүртээмжтэй хүргэх зорилгоор багийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

  1. Зөөврийн компьютер 70 ширхэг
  2. олон үйлдэлт принтер 38 ширхэг
  3. 37 багийн Засаг даргад мотоцикл

6.11.         Байгалийн үзэсгэлэнт газруудад нийт 86 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ, замын хаягжилтын самбарууд

 

 

  1. Боловсролын салбарт:

7.1  “Багш-Хөгжил” хөтөлбөр

  • ЕБС, СӨБ-ийн 160 багшийг вакумжуулсан "Харилцаа хандлага, ёс зүй, мэдлэг чадвар, заах аргатай" холбоотой цогц мэдлэг сургалтад хамрууллаа.

7.2 “Оюуны хурд” хөтөлбөр

  1. Матемитикийн сургалтын чанарыг сайжруулах "Массын олимдиад"
  2. Элсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авсан 3 сурагчид 4 сая төгрөг
  3. Онцгой амжилт гаргасан 2 сурагчид оюутны тэтгэлэг
  4. Улсын олимпиадад байр эзэлсэн 3 багшид 20 сая төгрөг
  5. ЭЕШ-ийн нийт оноогоор улсдаа 4-р байрт жагссан амжилт гаргалаа
  6. Аймагт дутагдалтай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрт нийт 102 оюутан хамрагдсан. 2018 онд 30 оюутан сургуулиа төгсч гэрээт газруудад ажиллана.

7.3             Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах

  1. Тусгай анги, бүлэг нээж, багш бэлтгэх
  2. 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт нэг ангийг 100 орчим сая төгрөгөөр тохижууллаа

7.4             11 дүгээр цэцэрлэгийн засвар

7.5             Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор

7.6             Сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулах

  1. Даланзадгад сумын 1,5 дугаар сургуулийн биеийн тамирын талбай
  2. 1, 25, 26 дугаар цэцэрлэгийн гадаа тоглоомын талбайн тохижилтыг 268.0 сая төгрөг зарцууллаа

7.7             1200 хүүхдийн багтаамжтай 5-р сургуулийн барилгад 5.5 тэрбум

7.8             240 хүүхдийн багтаамжтай биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт

7.9             Манлай суманд 320 хүүхдийн сургууль

7.10          Эрдмийн гэгээ, Гурван тэс сумын сургуулийн спорт заалны барилгыг орон нутгийн төсвийн  700 гаруй сая төгрөгөөр барьж ашиглалтад өглөө

7.11          “Төлчин хүүхэд” арга хэмжээ-Хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах

7.12          “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр зуслан- “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаа.

  • ХӨДӨЛМӨР ЗУСЛАНД аймгийн төвийн 50 гаруй хүүхдийг хамруулж газар тариалан, мал маллах арга ухаанд сургалаа.

7.13          Даланзадгад сумын 2,3,4 дүгээр сургууль, Боловсрол Соёл Урлагийн Газарт ур чадвар сайтай математикийн  багш нарыг урьж гэрээ байгуулан ажиллуулж байна.

7.14          Англи хэлний кабинет

 

  1. Эрүүл мэндийн салбарт:

8.1             БОЭТ-ийн барилгад 2017 онд улсын төсвийн 1.9 тэрбум төгрөг,

8.2             Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төв 1 тэрбум 88 сая төгрөг

8.3             “Сэргээн засах төв”-ийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа.

8.4              “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөр

  1. Эрүүл мэндийн төвүүдэд 18-аас дээш насны 17600 иргэн эрт илрүүлгийн шилжилгээнд хамрагдлаа
  2. 2000 иргэн элгэний В, С вирустэйг тогтоож
  3. 500 гаруй иргэн В, С вирусын эмчилгээнд хамрагдлаа

8.5             Ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр

  • 55-аас дээш ахмадад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тусгай хөтөлбөрийг аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.

8.6             БОЭТ-ийн харьяанд 1-р сургуульд шүдний кабинет 49.9 сая төгрөгөөр байгууллаа

  • БОЭТ-ийн шүдний кабинетийн эмчийн тоог 2-оор нэмэгдүүллээ

 

8.7             Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд

  • ЭХЭМҮТөвөөс эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн зөвлөх эмч нарыг урьж, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, багийн эмч, хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа

8.8             Явуулын нарийн мэргэжлийн 18 эмчийн бүрэлдэхүүнтэй баг Ханбогд, Цогтцэций, Номгон, Гурвантэс, Даланзадгад сумын Энхийн хүслэн өрхийн ЭМТөв дээр 12 хоног ажиллаж, иргэдэд нийт 4705 үзлэг, шинжилгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

8.9             БОЭТ-ийн Халдвартын эмнэлгийн засварын ажил, улсын төсвийн 98.0 сая төгрөг

8.10          БОЭТ, ЗӨСТ, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор, Булган, Ханбогдын Хайрхан баг, Ноён, Баяндалай, Мандал-Овоо, Манлай сумдад түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх ажилд 356,7 сая төгрөг

8.11          БОЭТ, сумдын эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн 19 чиглэлийн тоног төхөөрөмж, эх барих, нярайн, нөхөн сэргээх өрхийн эмнэлгүүдэд 43 тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 161.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллаа

8.12          БОЭТ, сумдын эмнэлгийг яаралтай тусламж, эх барих, лаборатори, дүрс оношлогооны, өрхийн эмнэлгүүдийг эх, барих, нярайн, нөхөн сэргээх төхөөрөмжөөр хангах, Ноён сумын сум дундын эмнэлгийг амьсгалын аппаратаар хангах ажлуудыг 189,0 сая, төгрөгийн хөрөнгөөр нийлүүлж, хүлээлгэн өгөв.

 

  1. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал:

9.1             2016-2020 онд 5000-аас доошгүй байнгын ажлын байр-“Ажилтай иргэн-Орлоготой өрх” хөтөлбөр хэрэгжинэ.

9.2             2017 онд 815 шинэ ажлын байр бий болж 770 иргэнийг ажилд зуучлан, 180 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

9.3             1542 иргэнийг улсын болон хувийн хэвшлийн байгууллагад шинэ болон сул ажлын байранд зуучлан ажилтай болголоо.

9,4             Мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн ур чадварын сургалтад нийт 991 иргэн хамрагдсанаас 152 иргэн ажлын байртай болсон байна.

9,5             Ахмад буурлуудынхаа амарч сувилуулах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бохирын шугам сүлжээг шинэчлэн засварласан төдийгүй дотоод тохижилтын ажлыг хийсэн.

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 50 сая
  2. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 50 сая төгрөг

9.6             “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөрийн хүрээнд 16 иргэний 5 шилдэг санааг санхүүжүүлэн 16 ажлын байр

9.10          “Өрх гэр бүлийг дэмжих” хөтөлбөр хүрээнд

  1. 72,5 сая төгрөгөөр 30 өрхөд гэр
  2. Гэр бүлийн үнэт зүйлийг бий болгох “Гэрлэх ёслол”-ын өргөөг ашиглалтад оруулав
  3. “Жаргалтай айл манайх” гэр бүлийн зөвлөгөөнд 150 гаруй гэр бүлийг оролцуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайг урьж оролцууллаа.

 

9.11          Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх чадваргүй зорилтот өрхийн 174 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нь бүрдүүллээ.

 

 

  1. Уул уурхайн салбарт:

10.1               Уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг.

  1. Орон нутгийн иргэд ээ уул уурхайн компаниудад давуу эрхтэйгээр ажилд оруулах
  2. Чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үүднээс ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
  3. "Ажилтай иргэн- Орлготой өрх " ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 53 уул уурхайн болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан 599 ажлын байр нээлттэй зарлан 990 иргэнийг бүртгэж, тухайн өдөр 38 иргэнийг шууд ажлын байранд зуучлан батламж гардуулсан.
  4. 4. Оюутолгой, Терра инержи, Энержи ресурс ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.
  5. 5. Аймгийн Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжиж ажиллах
  6. 6. Зам талбайг засаж сайжруулах, нийгэмд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллана.

10.2               Өмнөговь аймаг-Ноён сум-Терра энержи компани гурван талт гэрээг байгууллаа

  • Нөлөөллийн бүс Ноён суманд сар бүр 25 сая төгрөгийг төвлөрүүлэх

          

10.2 Говийн бүсийн Уул уурхайн нэгдсэн зөвлөгөөн 2017

10.3 Бичил уурхайн чиглэлээр

 

  1. Хөдөө аж ахуйн салбарт:

 

11.1          Өвлийн нарлаг 1 хүлэмж нь 600 м.кв бүхий 2 ширхэг өвлийн хүлэмжийг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. 

11.2          “300 мкв хэмжээтэй 5 хүлэмжийг барьж говийн хөрсөнд хамгийн хурдан ургахуйц гүзээлзгэний 2 сорт болон нарийн ногоог тарьж ургуулсан.

11.3 Төлөөр өссөн тэмээнд 2015 онд тус урамшууллыг олгоогүй байсныг нөхөж олгож 2015, 2016 оны урамшуулалд 107 сая төгрөгийг 3438 тэмээчин өрхөд олголоо

11.4          Хөрш аймгийн хамтын ажиллагааны хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажилд  Альшаа аймгаас 500 тонн малын тэжээл /эрдэнэ шиш/-ийг малчдад хүргүүлж ажиллаа.

11.5 Сайханы сарлаг-2017" арга хэмжээг 6 дахь жилдээ Ёлын аманд зохион байгуулж, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Даланзадгад сумдын 22 сарлагчин өрхийн 613 сарлаг ирж оролцсон. Сарлагийн баярын үеэр буухиа тэмцээн, сарлагын уралдаан, сарлагийн шилмэл үнээ, бух шалгаруулсан ба хамгийн зохион байгуулалттай сумаар Хүрмэн сум шалгарч, сарлагийн уналга, эдэлгээ, хөөврийг боловсруулах талаар сурталчилав

11.6          Малчдын зөвлөгөөн 2017 арга хэмжээ

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг малчдын зөвлөгөөнд 15 сумын 215 малчин, төр захиргааны байгууллагын 40 гаруй албан хаагчид оролцож амжилттай зохион байгуулсан.

  • малчин дэд хөтөлбөр
  • Өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх журам
  • Ус цэг шинээр гаргах, засарлах, өмчлөх, эзэмших, ашиглах, аймгийн жишиг журам
  • Салбар хуралдааны санал батлах
  • 15 сумын мал аж ахуйн салбарт амжилттай ажилласан малчдыг БНСУ-д туршлага судлууллаа.

11.7    Уламжлалт “Говь фестиваль” арга хэмжээнд УБ хот, манай аймгийн 13 сумын малчны бүлэг нөхөрлөл, өрхийн үйлдвэрлэгчид 50 гаруй төрлийн сүү цагаан идээ, 40 нэр төрлийн эсгий гар урлал, эсгий эдлэлийн бүтээгдэхүүн, 28 төрлийн жимс хүнсний ногоо, даршилсан ногоо зэрэг брэнд бүтээгдэхүүнээр оролцож, малчид иргэд үйлдвэрлэгчид маань 84 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 

11.8                “Ингэний айрагны баяр -2017” 13 сумын 170 гаруй иргэд өөрсдийн боловсруулан үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг 80 гаруй төрөл зүйлээр оролцлоо. Ааруул, шүүрмэг, ингэний сүүн чихэр, нэрмэл архи тос өрөм гэх мэт шинэ соргог, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр 70 гаруй сая төгрөгийн худалдаа борлуулалтыг хийлээ. Жил ирэх тусам малчид иргэдийн идэвхи оролцоо, говийн брэнд бүтээгдэхүүн нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

11.9                Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар 15 суманд шинээр 23 худгийг гаргаж, 37 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулж, 36 мянган га бэлчээрийг усжуулж, малчдын хүнд хөдөлмөрийг хөнгөвчилж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүллээ.

11.10              Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын арга хэмжээг 12 сумын нийт 476,8 мянган толгой хонь 205,6 мянган толгой хургыг хамрууллаа.

 

  1. Дэд бүтцийн чиглэлээр:

 

12.1                Даланзадгад сумын төвд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй тавьсан нийт 280 ширхэг пин амбаар, контейнерийг нүүлгэн шилжүүллээ

12.2                Даланзадгад сумын төвийн 3,3 км гэрэлтүүлэгтэй автозам

12.3                11 км явган зам, 7000 орчим м.кв зогсоолыг барьж байгуулах ажлыг орон нутгийн төсвийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн иргэдийн амьдрах таатой орчин нөхцөлийг бүрдүүллээ

.

12.4                Даланзадгад сумын Ажнай талбай- Соёл амралтын хүрээлэн чиглэлд 1,9 км дугуйн замыг 600,0 сая төгрөгөөр барьж ашиглалтад орууллаа.

12.5                Даланзадгад сумын төвийн болон гэр хорооллын автозамын дагуу 6 км автозам.

12.6                Даланзадгад суманд 96,0 сая төгрөгөөр Гурвансайхан, Малчин, Нисэх хорооллуудад ухаалаг ус түгээх байр.

12.7                Даланзадгад сумын 1,8,4,5-р багуудын 15,8,3,29-р ус түгээх байруудад 46,9  сая төгрөгөөр ухаалаг ус түгээх төхөөрөмж.

12.8                Даланзадгад сумын Баруун сайхан, Дундсайхан, Зүүн сайхан, Хан-Уул гэр хорооллуудад нийт 12 нарийн гудамжийг засварлаж, тохижууллаа

12.9                Сумдын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлыг төлөвлөн, 2017 онд Ханхонгор, Баян-Овоо сумдын төвийг орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна.

12.10              Даланзадгад сумын нийтийн тээвэрт 8 Экобус бага оврын автобус 396.0 сая төгрөг

12.11        Даланзадгад сумын Хавцгайт хорооллын 22.5 га газарт 294 айл өрхийг хамарсан нийт 4,9 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажил

12.12        Радио хорооллын 14.7 га газарт 196 айл өрхийг хамарсан 3,1 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих ажлыг орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, ашиглалтанд орууллаа

 

12.13        Даланзадгад сумын төвийн болон захын гэр хорооллын гудамж, явган хүний зам, талбайн гэрэлтүүлэг

  1. Баруунсайхан
  2. Ногоочид
  3. Хан-Уул
  4. Их-Уул
  5. Жаал-Уул
  6. Аргалант
  7. Дундсайхан
  8. Оюут зэрэг 14 байршилд 4,5 км гудамжны гэрэлтүүлэг, 7ш цамхагт гэрэлтүүлгийг орон нутгийн төсвийн 458,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ.

12.14              Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 81 км хатуу хучилттай автозамын 25 км автозамыг 2017 онд ашиглалтад орууллаа

12.15              Даланзадгад сумын төвийн хоногт 3000м3 бохирыг 98% цэвэрлэх хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж, 10,5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк

12.16  Даланзадгад суманд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг 948,0 сая төгрөг

12.17              ГУРВАН БАЙШИНТ буюу Ханбогд сумын Хайрхан багийн төвийг орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр бүрэн засварлалаа.

12.18              Нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээний байгууллагууд, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох эмчийн асуудлыг шийдвэрлэж нэг дор төвлөрүүлнэ.

12.19              Ханбогд сумын Хайрхан багийн ундны усны худаг

 

  • Аялал жуулчлалын чиглэлээр

13.1 Даланзадгад сумын аялал жуулчлалын хөтөч номыг шинээр гаргаж, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд сурталчилсан

  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын эхлэл тавигдаж Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд аялал жуулчлалын маршрутаар Баянзаг, Ёлын ам зэрэг газруудаар аялал хийлээ.
  • Баянзаг, Ёлын амны байгалийн тэнцвэр, унаган төрхийг сэргээн хадгалах зорилгоор менежментийн төлөвлөгөө, хөгжлийн төслийг боловсруулан гадаад, дотоодын жуулчдын аялах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,

бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээ

 

2018 онд нийтдээ 103.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөнөөс орон нутгийн төсвийн 57.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийнэ.

  1. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр
  2. 47.7 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт,
  3. 9.9 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө,
  4. 34.6 тэрбум төгрөгийг бусад төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгө
  5. 11.6 тэр бум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт

 

  1. 2018 онд дээрх хөрөнгө оруулалтаар

2.1             8 дугаар багийн төв, Шимбилэг өрхийн эрүүл мэндийн төв

2.2             6 дугаар багийн төв, Шимбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн салбар

2.3             2 дугаар багийн төв, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв

2.4             Даланзадгад суманд дахин төлөвлөлтийг 1,2,9,4-р орон сууц, Нанзад хороололд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

2.5             11-р цэцэрлэгийг түшиглэн Урлагийн заалтай 100 хүүхдийн цэцэрлэг барих
Төсөвт өртөг 1,7 тэрбум төгрөг

2.6             Ажнай талбай- хилийн цэргийн 0131-р цэргийн анги чиглэлийн 2,3 км дугуйн болон явган хүний зам,  Төсөвт өртөг: 665,0 сая төгрөг

2.7             3-р сургууль, Хан уулын 2-р баг чиглэлийн дулааны шугамын өргөтгөлийн ажил

Агаарын бохирдол болон утааг бууруулах зорилгоор

  1. 3-р сургууль
  2. Хан уулын 2-р баг
  3. Худалдааны төвийн хэсгийн ААН-үүд
  4. 1-р сургуулийн урд ЦТП-1-ээс өрхийн эмнэлэг
  5. Ёл хороолол зэрэг чиглэлийн дулааны шугамын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөлөө.

3.1             Музейн барилга-Төсөв өртөг: 6,6 тэрбум

4.1             Хөгжимт жүжгийн театр Төсөвт өртөг 13,5 тэрбум

5.1             Худалдааны төвийн гадна орчин нөхцөлийг сайжруулж, тохижуулах ажлыг хийнэ.

6.1             2017 онд чөлөөлсөн орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг байгуулж тохижуулна. Өртөг: 914,0 сая төгрөг

7.1             Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамд хяналтын пост, төлбөр хураах цэгийг 158,8 сая төгрөгөөр барьж байгуулна.

8.1             Даланзадгад сумын төвийн хэсгийн үерийн ус зайлуулах шугам сүлжээг 2,3 тэрбум төгрөгөөр барьж байгуулна.

           1.Бусад гэр хорооллын үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг төсвийг боловсруулах бөгөөд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

9.1             4-р сургуулийн урлагийн заалны барилга, Төсөвт өртөг: 1,3 тэрбум төгрөг
Хэрэгжих хугацаа: 2018-2019 он 

10.1          Даланзадгад сумын Оюут, Баруунсайхан, Жаргалант, Нисэх, Жаал-Уул, Хан-Уул гэр хорооллын зарим хэсгүүдэд цэвэр усны шугам сүлжээг барьж байгуулна.

11.1          Даланзадгад сумын төвийн болон захын гэр хорооллын гудамж, явган хүний зам, талбайд Баруунсайхан, Ногоочид, Хан-Уул, Их-Уул, Жаал-Уул, Аргалант, Дундсайхан, Оюут хорооллын нийт 14 байршилд гэрэлтүүлгийг 2017 онд хийсэн бөгөөд 2018 онд үргэлжлүүлэн шаардлагатай хэсгүүдэд гэрэлтүүлгийг шинээр барьж нэмэгдүүлнэ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

© 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.