Нэр дэвшигчдын бүртгэлийг 10 -р сарын 15 хүртэл авахыг анхаарна уу - Үндэсний тэргүүлэгч сайт Zaluu.com

Нийт санал (455)

Тойрог ( Сэлэнгэ аймаг)

Тойргийн рейтинг (8)


Санал өгөх

Рэнцэнгийн Содхүү

Рэнцэнгийн Содхүү нь 1953 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, удирдлагын ухааны магистр.

1971 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1977 онд ХААДС, 1989 онд Намын дээд сургууль тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1971-1973 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын сургуулийн багш
  • 1976-1977 онд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйг Удирдах газрын санхүүгийн байцаагч
  • 1977-1982 онд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараатын сангийн аж ахуйн ерөнхий нягтлан бодогч
  • 1982-1987 онд Сэлэнгэ аймгийн Орхоны сумын сангийн аж ахуйн ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1991 онд Орхон сумын АДХГЗ-ны дарга
  • 1991-1992 онд Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтсийн дарга
  • 1992-1994 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 1-р орлогч дарга
  • 1995-1996 онд Монгол Улсын Үнэт Цаасны Хорооны бүртгэл, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
  • 1996-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2005-2011 онд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2011-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2015-2016 онд Үндэсний статистикийн хорооны дэд дарга
  • 2016-2018 онд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

 

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.