Сэлэнгэ
Санал өгөх
Амуу буудай нь алтран найгасан, ажилсаг түмэн нь алдраа мандуулсан сайхан Монгол орныхоо төв хойморт тухлан Ази Европийг холбосон Сэлэнгэ нутгийнхаа зон олны амар амгаланг эрэн мэндчилье.
 
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар нутгийн түмэн олон минь МОНГОЛ АРДЫН НАМ-д итгэл үзүүлэн, ирэх он жилүүдэд аймгийнхаа хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ.
 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн Сэлэнгэ нутгийн бүрэн эрхт эзэд та бүхэндээ талархал илэрхийлье.
 
Журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж аймгийн Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллах болно.
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                    Ш.ОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

202.21.118.90Сэлэнгэ аймгийн хур З.Чулуун   • 11 сарын 20. 16 цаг 27 минут

Унаган нутгийн минь ард зон түмэндээ амжилт хүсэе. Хийморьтой ард түмэн шүү. Миний сэлэнгэчүүд...

© 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.