Увс аймаг

Засаг захиргаа, хүн ам: 
Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 93 багтай, 2015 оны жил эцсийн байдлаар 21.2 мянган өрх, 80.4 мянган суурин хүн амтай. 
Аймгийн төв Улаангом хот нь 27.8 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог. 
Увс аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд: 
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ:205,1₮ тэрбум 
Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ: 2.684.5 ₮ 
Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна. 
2015 оны эцэст аймгийн хэмжээнд 2729.1 мянган толгой мал тоолуулж 20.5 мянган тэмээ, 98.0 мянган адуу, 156.8 мянган үхэр, 1337.0 мянган хонь, 1116.7 мянган ямаатай болж таван төрөлдөө өнгөрсөн оноос өсч, нийт малын тоо 6.6 хувиар буюу 167.8 мянган толгойгоор нэмэгдсэн байна. 
Аймгийн хэмжээнд 57.9 мянган га-д газар тариалан эрхлэх тохиромжтой бөгөөд тариалангийн гол бүс нутаг Баруунтуруун суманд 40.0 мянга орчим га эргэлтийн талбайтай. 
Аймгийн хэмжээнд 2015 онд нийт 5951 га-д үр тариа тариалж үүнээс 3641.1 тн үр тариа хурааж, 215.5 га-д төмс тариалж 2768.5 тн хураан авч, 221.4 га-д хүнсний ногоо тариалж 2655.5 тн хурааж, 1664.5 га-д тэжээлийн ургамал тариалж 3975.3 тонныг хураан авч нийт 7.9 мянган га-д тариалалт хийлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.