Өвөрхангай аймаг

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө  оруулалтаар 37.4 тэрбум, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 10.0 тэрбум, хувийн хэвшлийн санхүүжилтээр 34.0 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэв.

Тухайлбал Арвайхээр хотод цэвэрлэх байгууламж, Хүүхдийн ордон, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Хүүхдийн номын ордон, Арвайхээр, Богд, Уянга, Есөнзүйл,  Бат-Өлзий сумдад сургуулийн барилга, Арвайхээр, Сант, Богд, Төгрөг сумдад цэцэрлэгийн барилга, Уянга, Тарагт, Бат-Өлзий сумдад соёлын төвийн барилга, Арвайхээр суманд 3 спорт заал, аймгийн төвд нийт 5.8 километр авто зам, Уянга сумын Жаргалант багт Таацын голын модон гүүр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв, амралт сувилалын газар, нийтийн орон сууц баригдаж, ашиглалтад орсон.

Нэг. Азийн хөгжлийн банкны 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад оров. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Арвайхээр хотод 50.0 мянган иргэн оршин суухад хүрэлцэхүйц дэд бүтэц бий болсноос гадна “Шинэ Арвайхээр хотын төсөл” хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдэв.

 

Хоёр. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр хотод “Хүүхдийн ордон” баригдаж, ашиглалтад оров. Тус ордонд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх бүхий л төрлийн дугуйлан, секц хичээллэнэ. Мөн хүүхэд хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх төрийн байгууллагын нэгж хүүхдүүдийнхээ дэргэд ажиллах юм.

Гурав. Арвайхээр хотын төвд байрлалтай ашиглагдахгүй олон жил болсон барилгыг /хуучнаар 100 хүний гуанз/ орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн засварлаж, нэгдүгээр давхарт нь "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг байгууллаа. Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, иргэний бүртгэл, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, газар өмчлөл, эзэмшил, татвар, төрийн банк, йймаг дахь хүний эрхийн ажилтан, автотээврийн тасалбарын касс, шуудан үйлчилгээ, цахилгааны төлбөр хураамж нийт 20 гаруй төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна.

 

Дөрөв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд 15 ортой эрүүл мэндийн төв, Нарийнтээл сумын Баянтээг багт шинээр эрүүл мэндийн төв баригдаж ашиглалтад оров. Үүний үр дүнд иргэд эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүртэх боломж бүрдлээ.

Тав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 928 хүүхдийн, Уянга сумын Жаргалант багт 120 хүүхдийн, Богд суманд 320 хүүхдийн, Есөнзүйл суманд 120 хүүхдийн бага сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий сумын Улаан амны багт бага сургуулийг тус тус ашиглалтад оруулав. Энэ онд сургуулийн хүчин чадал 1360 суудлаар нэмэгдэж, суралцагчдын тоо 21517-д хүрч, хамран сургалт 94 хувьд хүрсэн байна.

Зургаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богд суманд 75 хүүхдийн, Сант суманд 75 хүүхдийн, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадал 300-иар нэмэгдэж, хамран сургалт 84.9 хувьд хүрэв. Орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр Арвайхээр сумын 11 дүгээр тусгай цэцэрлэгийн барилгыг өргөтгөн засварлав.

Долоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уянга суманд 400 хүний, Тарагт  суманд 250 хүний суудалтай соёлын төвийг байгуулав. Мөн улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр       Бат-Өлзий суманд 400 хүний суудалтай соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулав. Шинэ соёлын төвүүд ашиглалтад орсноор соёл, урлагийн  арга  хэмжээнүүд тогтмол зохион байгуулагдаж, урлагийн дугуйлан, секцүүд хичээллэх, уран сайханчдын авъяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Найм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спортын ордны дэргэд “Бэлтгэлийн заал” Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын 1 дүгээр багт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын 8 дугаар багт спорт заалууд баригдаж, ашиглалтад оров. Шинээр спорт заалууд баригдсанаар хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл нэмэгдэв.

 

Ес. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Улаан сумын Хад, Сант сумын Цариг, Есөнзүйл сумын Найрамдал, Тарагт сумын Их булаг, Арвайхээр сумын 1, 9, 12, 2, 7 дугаар багт тус тус багийн төвийг барьж, ашиглалтад оруулан иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатны нэгжээс тав тухтай хүргэх нөхцөлийг нэмэгдүүлэв.

 

Арав. Зорилтот жилийн хүрээнд олон жил ашиглагдахгүй байсан хуучны барилгыг шинэчлэн засварлаж, 200 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн номын өргөөг байгуулав. Аймгийн хүүхэд, багачууд номын ордонтой болсноор оюундаа хөрөнгө оруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

Арван нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тарагт суманд 100 хүүхдийн дотуур байр, Баян-Өндөр суманд 40 хүүхдийн дотуур байр ашиглалтад орж хүүхдүүд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэв.

 

Арван хоёр. Дотоод, гадаадын жуулчид, хөдөөгийн ард иргэд хамгийн ихээр зорчдог ачаалал бүхий авто замын дагуух Жаргалант багт Таацийн голын 45 метр урттай модон гүүрийг шинээр барьж ашиглалтад оруулан иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Арван гурав. “Дэлгэрэх гол” төслийг үе шаттай хэрэгжүүлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс буюу “Дэлгэрэх” цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар зорьж байна. Төслийн хүрээнд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар голын голдрилыг шулуутгах ажлыг хийв.

Арван дөрөв. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ягаан толгойгоос “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх А0301 дугаартай улсын чанартай 4.2 км, аймгийн төвд Ахмадын өргөө-Хүүхдийн ордны чиглэлд 703 метр, Арвайхээр сумын 6 дугаар багт гүүрэн байгууламж бүхий 460 метр, Арвайхээр сумын 2 дугаар багт 390 метр авто замуудыг шинээр барив. Энэ онд нийт  5.8 километр улс, орон нутгийн чанартай авто замыг шинэчилснээр гудамж, талбайн тоосжилт багасаж, зорчих хэсгийн аюулгүй байдал хангагдан, иргэд гэрэлтүүлэг бүхий явган хүний замаар тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

 

 

 

 

Арван тав. Гадаад, дотоодын аялал жуулчлал, рашаан сувилалын “Хан Хужирт“ цогцолбор шинээр байгуулагдан, рашаан шаврын эмчилгээ, сувилгаа, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй зүү төөнүүр SРА, хуурай болон нойтон саун, алжаал тайлах чулуун болон цэгэн бариа засал зэрэг үйлчилгээг үзүүлж эхэллээ. Япон онсейн, джакузи зэрэг аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн нэгдсэн үйлчилгээтэй тус цогцолбор нь 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, 3 блок бүхий 14182 м2 талбайтай 5 давхар үйлчилгээний төв Хужирт суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.  

Арван зургаа.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд "Дээжийн өргөө" ХХК махны үйлдвэр байгуулан, 20 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, 8.5 тн мах бэлтгэсэн байна. Мөн Хархорин сумын "Далайн одод трейд" ХХКомпани 200.0 тонн мах нөөцлөх агуулах, арьс шир, дайвар бүтээгдэхүүн түр хадгалах 100 тоннын агуулах бүхий мал нядалгааны цех ашиглалтад оруулж, 48.7 тонн мах бэлтгээд байна. "Дэлхийн хүнс" компани нь  орон нутгийн махны үйлдвэрүүдийг  түшиглэн дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр байгуулан, мах махан бүтээгдэхүүн экспортлох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажил дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулж байна.

Арван долоо. Арвайхээр хотод 2018 онд 173 айлын 8 орон сууц баригдаж ашиглалтад орж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

64.119.16.67Chuluun Erdenetsetseg   • 1 сарын 7. 14 цаг 42 минут

Tursun nutgiin ard olondoo eruul enh, amjilt buteeliin orgiliig husen yuruuy.

202.131.242.227Зочин   • 1 сарын 7. 10 цаг 03 минут

АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЕ. МАНАЙ НУТАГ САЙХАН ШҮҮ

202.55.191.194zochin   • 1 сарын 2. 8 цаг 22 минут

olon udaa sanal ogson doo bolj dee

150.129.141.48Zochin   • 2018, 12 сарын 31. 6 цаг 01 минут

Mundag bn amjilt manaihaan

66.181.160.123zochin   • 2018, 12 сарын 28. 13 цаг 22 минут

Sn2

66.181.161.109Зочин   • 2018, 12 сарын 28. 11 цаг 13 минут

Үнэхээр мундаг ажиллаж байгаа манай дарга.

150.129.141.93Zochin   • 2018, 12 сарын 27. 23 цаг 32 минут

Shine zaal nii une busad zaalnaas iluu bna . Tehdee zardlaa nohoh n zovI bhaldaa tehteel huuhduud arai bolomj oldohgui bgaan bidhuu

66.181.160.54Э.Ууганбаатар   • 2018, 12 сарын 27. 20 цаг 42 минут

Г.Ганболд даргын Өвөрхангай аймагт оруулсан хувь ажлын бүтээмж өндөр байгаа.

66.181.160.54Зочин   • 2018, 12 сарын 27. 20 цаг 35 минут

Аймгийн төвийн болон орон нутгийн хөгжлийн төвшин Г.Ганболд даргын хүчин зүтгэл, хийж бүтээх гэсэн хүсэл тэмүүлэл, удирдах чадвар, сэтгэл зүрхнээс гарсан ажлын амжилтаар сайжирч байгаа.

202.9.43.23Зочин   • 2018, 12 сарын 27. 13 цаг 20 минут

Аймаг маань сайхан хөгжиж байна.Ямар дарга нар өөрсдөө мөнгө гаргаж байгаа биш.Одоо ах дүү ,сумынхан намаар хүн ажилд авдгаа болимоор юм.Арвайээрт Хайрхандулаан,Нарийнтээл сумын иргэд их суурьшиж ажилд их орж байна аа .Чадвартай ,мэргэшсэн хүмүүсээ ажилд авах ээ!!!!!

66.181.191.75Иргэн   • 2018, 12 сарын 26. 20 цаг 47 минут

Хөөрхий дөө Ганболдын хөлсний бичээчүүд сайхан залж байнаа өрөвдөлтэй ч юм даа хөөрхий

103.229.121.207Зочин   • 2018, 12 сарын 26. 19 цаг 30 минут

Aimag maani uneheer saihan hugjij baigaa

202.21.107.28Зочин   • 2018, 12 сарын 26. 14 цаг 15 минут

Аймаг минь сайхан хөгжиж байгаа

203.91.117.8V shagdarsvren   • 2018, 12 сарын 26. 12 цаг 21 минут

manai aimag oron nutagin bvten baigulalt zalu hvni setgelge mxn zalu hvni udirdlagn dor hurdatstai hxgjij baigad bayrtai bn tand amjilt hvse

66.181.167.69Зочин   • 2018, 12 сарын 26. 10 цаг 56 минут

Амжилт хүсье. Үе үеийн аймгийн удирдлагууддаа амжилт хүсье

202.179.6.154buya   • 2018, 12 сарын 26. 10 цаг 43 минут

Aimgin udirdlaguud mash sain ajillaj olon saihan buteen baiguulaltin ajil hiigdsen. Manai aimag terguulne gedegt itgeltei bnaa

202.179.31.172Зочин   • 2018, 12 сарын 26. 10 цаг 26 минут

Аймгийн даргадаа баяр хүргэе. Зөв асуудлыг цагийг нь олж, шуурхай шийддэг. Энэ бол удирдагч хүний хамгийн том амжилт

202.179.31.64Зочин   • 2018, 12 сарын 26. 9 цаг 28 минут

Mundag udirdagch da manai zasag darga

202.21.107.48Зочин   • 2018, 12 сарын 26. 6 цаг 49 минут

Аймагт маань олон бүтээн байгуулалт өрнөсөнд баяртай байна.

66.181.160.93Зочин   • 2018, 12 сарын 26. 0 цаг 15 минут

Uvurhanai aimag ene jil olon saihan buteen baiguulaltiin ajliig amjilttai hiij huuhed hugjil hamgaalliinzoriltod jiliin hureand hiilee udirdlaguuddaa ajliin ih amjilt husie

66.181.160.78Цэцэнбуу .Д Булган.Хялганат   • 2018, 12 сарын 25. 21 цаг 33 минут

Тѳрж ѳссѳн аймаг минь хурдацтай, бас ирээдүйгээ харсан бодлогоор эв нэгдэлтэй хѳгжиж байгаад салгуу суудаг ч баярлаж, дэмжиж, утааны асуудлыг шийдэх талаар шүүмжлэл санаагаа ч илэрхийлж л байдаг аа. Аймгуудын шалгаруултанд амжилт хүсье!

66.181.161.9Зочин   • 2018, 12 сарын 25. 20 цаг 12 минут

Ѳвѳрхангай аймаг маань жил ирэх тусам сайхан хѳгжиж байгаа тул тэргүүний аймаг болоосой гэж дэмжиж байна

66.181.160.60Зочин   • 2018, 12 сарын 25. 19 цаг 42 минут

Aimgiin maani mash hurdtai hugjij tsetseglej baina. Tanii ajild TOMOOS TOM Amjilt husiy. 1 sanal bainaa. Tuviin shugamuudad oir baigaa huvi gallagaatai baishinguudiin utaa bairnii tsonhoor orj ireed baina. tuviin halaaltand niiluuleh heregtei bna. Yndangiin too tsuurch utaa bagasna. Utaagaa l bagasgaad hun bur setgeleesee ajillaad baival iluu saihan bolno baihaa. Amjilt

66.181.161.45Зочин   • 2018, 12 сарын 25. 17 цаг 45 минут

Аймаг маань үнэхээр хурдацтай хөгжиж байна баяр хүргэе надад 2 санал байна утааны эсрэг тогны хөнгөлөлт л хэрэгтэй айл өрхүүд тог хөнгөлвөл бүгд биш юмаа гэхэд ихэнх нь цахилгаан халаалт тавих байх бас нэг зүйл нь том том компаниудад тэнд эр нэрээр ажил өгөхгүй нутаг ын жижиг компани цэргүүдээ дэмжиж ажиллах л хэрэгтэй байгаа юмдаа

66.181.161.45Chuluunbaatar lhagwa   • 2018, 12 сарын 25. 17 цаг 46 минут

Өөрийнхөө сэтгэгдэлээ бичлээ

66.181.160.28Jargalsaikhan Purevdorj   • 2018, 12 сарын 25. 16 цаг 14 минут

Aimag maani uneheer uur bolj bna busad aimguudaas arai l turuulj alhaj bna bayr hurgey neg sanal bna arvaiheeriin tuviin uuriin zuuhnii yandanguudiig arai undur bolgomoor sanagdlaa \\ |Undurluguus harahad\\\\\ utaa bagasna daa Amjilt husey

202.70.34.38Оргийн Найманжаргал   • 2018, 12 сарын 25. 15 цаг 46 минут

Би бүх аймагуудаар тойрлоо. Өвөрхангай аймгийн удирдагч засаг дарга Гочоогийн Ганболд өөрийн нутгийн бүх хүмүүсийг дээд доод гэж ялгалгүй цаг гарган хүлээн авч нийт иргэдийнхээ төлөө онцгой анхаарал хандуулж ихийг санаачлан тэднийхээ амьдрах орчин, аймгийнхаа бүтээн байгуулалт, хотжилт өнгө төрхийг 100 хувь өөрчилж яваа удирдагчийн нэг. Бусад аймаг олон жилийн өмнө очиход байдаг л хэвээрээ байхад, Өвөрхангай аймаг дэндүү тансаг болсон байна. Та нартаа баярлаж бахархаж яваа.

202.179.31.64зочин   • 2018, 12 сарын 25. 14 цаг 40 минут

манай аймаг тэргүүлнэ ээ ингэж хөгжиж байгаа ийм их бүтэн байгуулалт хийж байгаа аймаг манайхаас өөр байхгүй байхаа тиймээс бүгдэд нь амжилт

182.160.33.160Д. Уранчимэг   • 2018, 12 сарын 25. 13 цаг 48 минут

Улам их амжилт гаргаж улам их шинэ ажлуудыг хийхийн төлөө урагшаа

202.9.45.42Zochin   • 2018, 12 сарын 25. 13 цаг 44 минут

Mash mundag udirdagch. Ajliin amjilt. End muulaad bgaa nuhduud uursduu yuch hiij chadahgvi nuhduud zvgeer l am ni ajildag.

112.72.11.117Зочин   • 2018, 12 сарын 25. 12 цаг 49 минут

Бөгс долоогчид өрөв төр юмаа

112.72.11.117Зочин   • 2018, 12 сарын 25. 12 цаг 48 минут

Утаатай байнаа даргаа

202.179.31.100Зочин   • 2018, 12 сарын 25. 18 цаг 09 минут

Айл өрхийг гал битгий түл гээ

112.72.11.117Зочин   • 2018, 12 сарын 25. 12 цаг 47 минут

pyldaguud

64.119.22.220Duya   • 2018, 12 сарын 25. 12 цаг 46 минут

aimag maani olon buteen baiguulalt hiij tanigdahiin argagui bolj bna Zaluusaa ajil hii dee Hun shuumjlehee urdaa tavilgui garaa hudulguj tolgoigoo ajilluulbal yasiin yarih udur zunduu oldonoo

66.181.160.50Зочин   • 2018, 12 сарын 25. 11 цаг 59 минут

амжилт хүсэе

202.21.118.6doko   • 2018, 12 сарын 25. 11 цаг 52 минут

Setgel zutgel baihad mash ih zuil hiij buteej boldogiig suuliin 20oid jild bid harlaa sh de. Zuvhun Arvaiheeriig hardaa.

66.181.161.49Г. Загарсүрэн   • 2018, 12 сарын 25. 11 цаг 04 минут

Төрж өссөн Өвөрийн сайхан хангай нутгийг минь сайн сайхан авч яваа үе үеийн удирдлага, нутаг усаа сахиж суугаа нутгийн зон олон ард иргэддээ шинэ жилийн мэнд хүргэе. Арвайхээр минь танигдахийн аргагүй өөрчлөгдөж хөгжсөн байна. Нутгийн минь уулс үргэлж биднийгээ ивээж дагаж яваа болхоор үрс нь сайн явнаа.

202.179.31.64зочин   • 2018, 12 сарын 25. 10 цаг 23 минут

ундрах гэж хүн зээл авсан байлаа ч чи төлөхгүйгээс хойш юунд нь санаа зовчихсын зээл авсан гэх эх сурвалж байгаа юм уу байгаа бол тэрийгээ гаргаад тавь үндэслэлгүй зүйлээр бол нэгийгээ гүтгэн доромжлох хэрэггүй шүү дээ аймагт гарч байгаа орон тоо болгон дээр өөрийн хүнийг тавьдаг л гэх юм чамайг ажилд аваагүй юмуу хаашаан наад атаархалаа одоо боль за

202.179.31.64зочин   • 2018, 12 сарын 25. 10 цаг 20 минут

болж бүтэж байгаа зүйлээ харлуулах гэсэн ахархан бодолтой улс төржсөн хэсэг бүлэгхэн нөхдүүд минь та нар болих хэрэгтэй та нар юу бүтээсийн энэ хүн шиг аймаг орон нутгаа аваад явах нь битгий хэл гэр ороноо ч олигтой авч явж чадахгүй байж та нар нэг их цэцэрхэж хүн муулахаа болих хэрэгтэй аймаг орон нутаг хөгжин цэцэглэж байгааг хүн бүр л харж магтаж байна гадны аймгийнхан бүр ихээр магтаж туршлага судалж байна та нар энэ явцуу атаархал бяцхан улс төрөө больцгоо

202.126.89.28Зочин   • 2018, 12 сарын 25. 10 цаг 17 минут

Засаг даргын нэр хүнд тааруу юм байна. Заль мэхээр яваад байдаг учраас тэр биз.

202.179.31.100Зочин   • 2018, 12 сарын 25. 18 цаг 11 минут

Чи бол бүр үнэг шиг чавганц царайлсан нөхөр дөө. Царайгийнь харахиймсан

112.72.11.113зочин   • 2018, 12 сарын 25. 10 цаг 03 минут

энэ хүн аймагт гарсан орон тоо болгон дээр ѳѳрийнхѳѳ хүнийг авдаг. тогтохсүрэн гэж бузар байж байгаад зайлсан та нар чадуул энэ хүмүүсээр оролдоод үзээрэй хууль шүүхийнхэн бүгд энэ хүмүүст үйлчилдэг доор юу юу гэнээ хѳѳе аймар пялдага шаацан бхйх чинь үнэнийг нь хэлэлдээ юунаас айдгий энэ хулгайч нараас нүдэн дээр хүн мэдэхгүй байгаа юм шиг хулгай луйвар хийгээ л явж байгаа ш дээ ундрах дарга ждү с авсан 100.000.000 саяаа тѳлмѳѳр юм

112.72.11.113зочин   • 2018, 12 сарын 25. 9 цаг 55 минут

бѳгс долоогчидоо ганболд та бүхний амьдралд хэзээч нэмэр болохгүы ѳѳрийнхѳѳ амьдралаа хичээгээд яв пялдага зан хэрэггүй ѳѳрийнхѳѳрѳѳмбхй

66.181.161.109Зочин   • 2018, 12 сарын 25. 9 цаг 52 минут

Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлмйн сонсож асар богино хугацаанд асар хурдан хөгжиж чадсан миний мөрөөдлийн аймаг.Уос бүсийн чуулганд хэдэн жилийн өмнө очиход хүүхдүүд дандаа л манай аймаг тэгдэг ингэдэг гэж ам уралдан яридаг би яагаад ийм байж болдоггүй юм болоо гэж дотроо бодсон ч гаднаа өмөөрөн яридаг байж билээ. харин одоо хамгийн супер аймгийн супер сурагч байх болно учир нь Маш олон бүтээн байгуулалтыг идэвхи санаачилга сэтгэл зүрхээ зориулан хийсэн манай аймаг хүүхдэд ээлтэй супер аймаг

202.21.118.6Гэрлээ   • 2018, 12 сарын 25. 9 цаг 33 минут

Дэд бүтэц болон бүтээн байгуулалт, аймаг орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн хүсэн хүлээж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр зорилт дэвшүүлж, түүний мөрөөр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэснээр иргэдийн амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, ажлын байр нэмэгдэж, аймгийн хөгжил дэвшил, өнгө төрх иргэдийн нүдэн дээр өөрчлөгдөж байгаа нь аймгийн удирдлагуудын идэвхи зүтгэл юм.

149.56.135.212Зочин   • 2018, 12 сарын 25. 9 цаг 26 минут

Ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан олон сайхан гэр бүл, залуучуудын өмнөөс Өвөрхангай аймгийн хөгжил цэцэглэлтэд улам их амжилт хүсье. Ажиглаад байхнаа нийтийн биеийн тамир, эрүүл мэндийг хөгжүүлэх соёл, хувь хүний хөгжил, гэгээрэлд илүүтэй анхаарал хандуулж байгаад талархалтай байна.

202.131.225.5Ch.Batchimeg   • 2018, 12 сарын 25. 9 цаг 16 минут

Aimag oron nutag maani ungulug uudrug bolj hugjij bgaad bayarlaj bdag ,Nutag ornoo uudrug bailgaj hugjuulj bgaa nutgiin udirdlaga zun olondoo bayar hurgej amjilt husen eruuye. Dashramd helehed nutgiin avyas bilegtei, erh medeltei humuus maani nutag ornoo ulam aldarshuulj demjih ajil ihiig hiih heregtei .

103.26.193.42Т. Дулмаа   • 2018, 12 сарын 25. 8 цаг 17 минут

Аймаг маань өдрөөс өдөрт хөгжиж бна. Засаг даргадаа болон нийт ард иргэддээ халуун баяр хүргэж амжилтыг хүсье.

66.181.161.64Б Тогтуунбаяр   • 2018, 12 сарын 25. 1 цаг 32 минут

Аймгмйн маань өнгө төрх өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж өргөжин тэлж байгаа шүү. Амжилт

202.179.6.22majaa tsendsuren   • 2018, 12 сарын 24. 22 цаг 23 минут

neleen olon aimgaar orson manai aimag bvteen baiguulalt sain hiigdej baigaa tomdoo lorno doo ajil n sain

66.181.161.13Зочин   • 2018, 12 сарын 24. 22 цаг 20 минут

Zaluuchuudiigaa ajiltai bolgomoor bnda.

112.72.11.110Doljin   • 2018, 12 сарын 24. 22 цаг 14 минут

Орон нутгийн хөгжил бүтээн байгуулалттай холбоотой. 2018онд Өвөрхангай аймгийн хэмжээнд олон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээг хүртээмжтэй явуулахад түлхэц болохуйц Спорт заалууд /ЕБ-ын 1- р сургууль, 9- р багт гэх мэт,/, Хүүхдийн ордон, цэцэрлэг, цэвэрлэх байгууламж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв номын сангийн хамт шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явагдаж байна. 2018 он бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа.

202.179.31.54Дэлгэрбаяр   • 2018, 12 сарын 24. 22 цаг 13 минут

Манай аймаг бүтээн байгуулалтын ажил маш их хийгдэж байгаа та бүхэнд амжилт хүсье

112.72.11.120Densmaa   • 2018, 12 сарын 24. 22 цаг 07 минут

manai aimag mash ih buteelch ajlyydig hiij bgaa.ajlin bair ch nemegdej bna.

112.72.11.120Зочин   • 2018, 12 сарын 24. 22 цаг 05 минут

Manai aimag ard irged huuhed hugjil ahmadin bolon aimgiinhaa fohijilt hugjil tsetsegleltiin talaar mash sain ajillaj bgaa.

122.201.22.207Зочин   • 2018, 12 сарын 24. 21 цаг 12 минут

2018 онд аймагт маань маш олон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хүүхдийн ордон, хүүхдийн номын сан, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, цэвэрлэх байгууламж, спорт заалууд, сургууль, цэцэрлэгүүд гээд бүтээн байгуулалт өрнөсөн үр бүтээлтэй жил болж өнгөрлөө

66.181.161.96Ц.Должинсүрэн   • 2018, 12 сарын 24. 21 цаг 09 минут

Манай аймаг жил ирэх тусам өргөжин тэлж өнгө нэмж ажлын байр нэмэгдэж байгаа билээ.Энэ нь манай аймгийн удирдлагуудын сайн ажиллаж байгаагийн бодит жишээ юм.Цаашдын олон олон бүтээн байгуулалтанд амжилт хүсэе.

103.229.122.190Dulam   • 2018, 12 сарын 24. 20 цаг 55 минут

Vneheer hurdtai medremjtei shildeg udirdan zohion baiguulagch

35.211.124.87Duuya   • 2018, 12 сарын 24. 20 цаг 49 минут

Buteen baiguulalt udruus udurt nemegdej bna.

64.119.23.239Daka   • 2018, 12 сарын 24. 20 цаг 45 минут

Aimag oron nutag maani odroos odort ongo nemen javhaajij bga ni G.Ganbold gej ene hvnii ach gaviya ihee tiimees ene erhemiig nutgiin zon olon ta bvgd maani tultal ni demjih estou demjeed nutag ornoo ulam iheer ongo nemj hojuulie

66.181.180.160Gal Gal Candy   • 2018, 12 сарын 24. 19 цаг 58 минут

Өвөрхангай аймгийн өнгө төрх бүтээн байгуулалт өдрөөс өдөрт Жавхаажиж бн.Баяр хүргье ээ Бодит байдал ийм учраас зааврын дагуу саналаа өгнөө

202.55.191.194Zochin   • 2018, 11 сарын 27. 14 цаг 23 минут

Ganboldiig bish Oborkhangaichuudiig demjeerei nohdoo

202.55.191.194Nyamka   • 2018, 11 сарын 27. 14 цаг 22 минут

Sain baina shuu Olon ajliin guitsetgeltei um bna ingej hetseej ajil heregtei

202.72.245.122Дашцэдэв   • 2018, 11 сарын 28. 13 цаг 19 минут

сайн ажилласан

© 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.