Завхан аймаг
Санал өгөх

Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж Завхан аймгийн албан ёсны цахим хуудсанд зочилсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хурдтай хөгжиж буй цахим мэдээллээр дамжуулан аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа онцлох үйл явдлын мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа гэдэгт итгэж байна. Завхан аймаг олон жилийн түүхт хөдөлмөр бүтээлээрээ шалгарч 1963 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 1973 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол 44 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа. Энэхүү шагнал бол нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл, оюун билгээ зориулсаар ирсэн үе үеийн ажилсаг, хичээнгүй ард түмний минь гавьяа зүтгэлийг Монгол төр үнэлж буй дээд үнэлэмж юм.

90 гаруй жилийн буурал түүхийг элээсэн Завхан сайхан нутгийн минь түүх соёл, ёс заншил, байгаль цаг уурын онцлог, төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй танилцаж буй таны ажил үйлс тань өөдрөг, ахуй амьдрал тань дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

                     ЗАВХАН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГА                        Д.БАТСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд IP хаягийг ил зарлаж байгаа тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны сэтгэгдэл

© 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.